Хүүхдүүд Төрийн ордонд чуулж байна
2012-05-04

“Экологийн хямралыг бууруулахад бидний оролцоо” сэдэвт хүүхэд залуучуудын чуулган яг одоо Төрийн ордны их танхимд эхэллээ.  Тус чуулганд МУ-ын Ерөнхий сайд С.Батболд, БОАЖ-ын сайд  Д.Цогтбаатар, хүүхэд залуучуудын төлөөлөл болсон 100 гаруй сурагчид, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон байгууллагын төлөөлөл оролцоно.   Энэ үеэр “Экологийн хямралыг бууруулахад хүүхэд-залуучуудын оролцоо”,  “Агаарын бохирдол-Орчны доройтол”, “Ой-экологийн гол хүчин зүйл”, бүх дүүргийн “Эко клубуудын танилцуулга”,  “Байгаль хамгаалах үйлсэд хүүхэд бидний оролцоо”, “Антрактид тив ба экологи”,  “Усны үнэ цэнэ”, “Монголчуудын байгаль хамгаалах өв уламжлал” сэвдүүдээр илтэл тавигдах аж.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин