
Өнгөрсөн сарын 24-нд Улсын клиникийн төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах Монгол багийнхан БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эмч, мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөгөөр хийсэн байна.
Багийнхан дөч гаруй насны эмэгтэйд элэг шилжүүлэн суулгах хагалгааг арвандолоон цагийн турш хийсэн нь амжилттай болжээ. Одоогоор өвчтөний биеийн байдал сайн байгаа гэнэ.
Энэ төрлийн хагалгааг Монголд анх удаа хийж байгаа учраас эмч нар зөвлөлдөөд хагалгааны хоёр дахь 10 хоногийг БНСУ-д хянахаар болжээ. Тиймээс үйлчлүүлэгч тус улсад эмчийн хяналтад байгаа аж. Эмч нар энэ сарын сүүлчээр хоёр хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийхээр бэлтгэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ