Хур хогийг бүрэн цэвэрлүүлэхээр гэрээ байгуулав
2012-05-04

БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар нийслэлийн бүх дүүргийн засаг дарга нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  Энэ үеэр Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа эзэн хариуцагч нь тодорхойгүй барилгын болон ахуйн хур хог хаягдлыг ирэх зургаадугаар 15-ны дотор бүрэн цэвэрлүүлэх талаар нийслэлийн есөн дүүргийн засаг дарга нартай гэрээ байгуулав.   БОАЖЯ салбарын хэмжээндээ 2012 оныг “Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил” болгон зарласан. Жилийн ажлын хүрээнд хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор засаг дарга нартай гэрээ байгуулж, үйл ажиллагааны санхүүжилтийг БОАЖЯ-наас бүрэн хариуцах юм.   Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, БОАЖЯ-ны нэгжийн удирдлагууд оролцон нийслэлийн хүрээлэн буй орчныг сайжруулахад хамтран ажиллах, харилцан үүрэг хүлээх талаар санал солилцлоо.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
ene geree hiij tseverldeg asuudal bish l baimaar youm hot bolon duurgiin darga narig hiih l estoi uureg shuu dee
2012-05-05
Zaya:
Hotin gudamjuud hog ikhtei baina. Gereesee ch garmaargui baina.Avtobusni buudluudin orchim buur ikh hogtoi. Hotin darga nar gertee hogondoo daragdaad suugaad gadni hogiig anzaardaggui um uu.Mongolin standart Evropin standartaas tiim dooguur baidag um uu. Emegteichuuded hariutsuul bol arai oor tuvshind niislel hotig avch yavna.
2012-05-05