Хүнсний бүтээгдэхүүний үнэ 0.2 хувиар өсчээ
2012-05-04

Энэ сарын 2-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалж байгаа хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарын болон долоо хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар өсчээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэхүү судалгаагаар үхрийн мах 0.7-1.1, хониных 1.6, адууных 0.5 хувь, ямааных 1.7 хувиар тус тус өссөн байна.Харин өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад хонины мах 0.9, ямааных 2.8 хувь, адууных 0.5 хувиар өсч, үхрийн цул махын үнэ 0.1 хувиар буурчээ. Тодруулбал, энэ сарын 2-ны байдлаар нэг кг хонины /ястай/ мах дунджаар 7125, үхрийн мах /ястай/ 7714, ямааных  5575, адууных 6186 төгрөг. Харин хонины цул мах 7714 төгрөг, үхрийнх 8725 төгрөг байна. Гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны задгай I зэргийн гурил 0.3 хувь, савласан дээд гурилын үнэ 0.4 хувиар буурсан бол өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад тогтвортой байжээ. Мөн будаа, элсэн чихрийн дундаж үнэ өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин