
Төв аймгийн Хорих төвд хоригдож байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарласан билээ. Харин өглөө үүрээр 05.00 цагийн үед түүний бие нь муудаж, шоконд ороод байгаа аж. Тиймээс тус намын зарим дэмжигч, гишүүд тус хорих анги руу явцгаасан байна.
Эргэн сануулахад, МАХН-ын дарга Н.Энхбаяр хэд хэдэн шаардлага тавьж өлсгөлөн зарласан билээ. Нэгдүгээрт улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоох, хоёрдугаарт Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох боломжоо хангуулах, гуравдугаарт хуулийн өмнө хүн бүр адил эрх тэгш үйлчлүүлэх, дөрөвдүгээрт хууль бусаар цагдан хорьж буйгаа нэн даруу зогсоохыг хуулийн байгууллагаас шаардаж байгаа.
Өлсгөлөн зарласнаас хойш ямар нэгэн байдлаар хүчээр эмчилгээ хийх оролдлого хийхгүй байхыг сануулсан билээ
Д.Цэцэг