
АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Жеймс Миллер, Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн сайд Девид Хелви тэргүүтэй төлөөлөгчид манай улсад энэ сарын 4-5 ны өдрүүдэд айлчилж байна. Төлөөлөгчид өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяртай уулзаж, хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Энэхүү уулзалтад Батлан хамгалахын дэд сайд С.Баасанхүү, БХЯ-ны Төрийн нариын бичгийн дарга , дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, хошууч генерал Д.Баярсайхан, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жонатан Эдлттон, Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жонатан Лау нар оролцов. Уулзалтын дараа хоёр улсын сайд товч мэдээлэл хийлээ. Үүний дараа тэд Бүх цэргийн Их хар сүлдний өргөөнд зочилж, Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцан бэсрэг наадам үзэж сонирхохоор Таван толгойг зорьсон юм.
Дашрамд дуулгахад, анх 1991 онд Батлан хамгаалахын атташе харилцан суулгаж эхэлснээр хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа эхэлсэн бөгөөд 1994- 2010 онд тус улсад 270 гаруй хүн суралцжээ. 2003-2008 онуудад АНУ-ын тэргүүлсэн эвслийн цэргийн хүчний “Иракийн эрх чөлөө” ажиллагаа, 2003-2012 онд Артиллерийн сургалтын 13 хөдөлгөөнт баг АНУ-ын цэргийн багтай хамтран Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд үүрэг гүйцэтгэсэн аж. 2009 оноос Цэргийн хамгаалалтын рот Афганистаны Кабул хотод АНУ-ын “Эггэрс” цэргийн баазын хамгаалалтад, 2010 онд нисдэг тэрэгний засвар үйлчилгээний баг Афганистанд үүрэг гүйцэтгэсэн зэрэг хамтын ажиллагааны арвин түүхтэй аж. Мөн 2009-2010 онд АНУ-ын талаас буцалтгүй тусламжаар холбооны хэрэгсэл, эмнэлгийн ттоног төхөөрөмж, англи хэлний сургалтын иж бүрэн хоёр танхим, 1000 гаруй хүний хамгаалах хэрэгсэл, хувцас, 68 ширхэг “Форд” загварын автомашин бэлэглэсэн аж. Түүнчлэн “Хааны эрэлд” олон улсын цэргийн хээрийн сургуулилт, дадлагыг 2006-2011 онд хамран зохион байгуулжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ