Америк сэтгүүлчид туршлага солилцоно
2012-05-08

Хэвлэлийн Хүрээлэнгээс АНУ-ын ЭСЯ-тай хамтран сэтгүүлзүйн ахисан шатны нэг өдрийн сургалт зохион байгуулахаар болжээ. Сургалтыг АНУ-ын туршлагатай сэтгүүлч ноён Тод Бэр болон хатагтай Жил Хэмбург Коплан удирдан явуулах бөгөөд зөрчил маргаантай асуудлаар сайн ярилцлага хэрхэн хийх, тийнхүү сайн ярилцлага хийхийн тулд бэлтгэл ажлыг хэрхэн хангах, хүссэн асуулт бүртээ хэрхэн хариулт авах зэргийг танилцуулж, өөрсдийн туршлагаас хуваалцах юм. Мөн сэтгүүлзүйн бодит мэдээлэл гэж юуг хэлэх, сонгуулийн үеэр болон хямралын үед сэтгүүлчид хэрхэн ажиллах талаар зөвлөлгөө өгнө.   Сэтгүүлч Тод Бэр нь Дэли дэх Дэлхийн Хэвлэл мэдээллийн Академийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байснаас гадна Аль Жазир, CNN болон ABC News –д зориулж Гаитийн газар хөдлөл, Бейрутийн сонгууль, Афганистаны дайн, Пакистаны 11дэх ерөнхий сайд Беназир Бхуттогийн аллагын талаар сурвалжилж байжээ. Мөн өмнөд Африкийн Кэйп Таунд ажиллах хугацаандаа Энэтхэгийн Ааж Так ТВ, Пакистаны Гео ТВ, Кенийн К24 ТВийг шинээр байгуулахад нь зөвлөлгөө өгч, сэтгүүлч, удирдах ажилтнуудыг нь сургаж байсан туршлагатай сэтгүүлч, сэтгүүлзүйн багш аж.   Хатагтай Жил Коплан бол бизнес, эдийн засаг, хөгжлийн асуудлаар мэргэшсэн сэтгүүлч, сэтгүүлзүйн багш юм. Тэрээр Таджикистан, Армени, Палестин, Израэль, Эфиоп, Япон, Египет, Судан зэрэг олон орноос дайн, бослого, тэмцэл, шашин, эдийн засгийн өөрчлөлт, хямрал, хөгжлийн асуудлаар сурвалжилж байсан бөгөөд Нью Йоркийн Их сургуульд сэтгүүлзүйн бичлэгийн зарим төрөл зүйлээр багшилж буй. Дээрх хоёр багшийн удирдан явуулах сургалт энэ сарын 11-ний өдөр зохиогдох бөгөөд  оролцогчдод сертификат олгох юм байна.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
gf:
ЭБЭХ-НИЙ ДЭД САЙД Ц.ГАРАМЖАВ ХАТАГТАЙ БУЛГАНЫХНЫГ “БУДЛИУЛЖ” БАЙНА 2012 оны 05 сарын 04 нд “Монполимет”-ын захирал, ЭБЭХ-ний дэд сайд хатагтай Ц.Гарамжав төрөлх Булган нутагаа үе үе эргэх болсон. Ээлжит эргэлтийн үеэрээ Булган аймгийн “Бизнес” эрхлэгч эмэгтэйчүүд”-ийг аймгийнхаа төвд цуглуулдаг ажээ. Цуглуулсан эмэгтэйчүүд бүрийнхээ халаасанд 300 мянган төгрөг цутгасан гэнэ. Бас болоогүй аймгийнхаа ИТХ-ын дарга Г.Бат-Эрдэнэ тургүүтэй 10 гаруй нөхдийг гадаадаар аялуулж гахай, тахианы махаар бөмбөгдөн юм үзүүлж нүд тайлуулан аргандаа оруулсан гэж байгаа. Энэ мэтчилэнгээр Булганыхныг будлиантуулж байгаад УИХ-ын сонгуульд ялах бодолтой яваа даг. УИХ-ын дарга Л.Энэбиш агсантай хормой хот холбогдож явсан түүх нь түүний хүү Э.Мөнх-Очиртой нэг “рингэнд” таарснаар байнга сөхөгдөөд байхгүй бол эмэгтэй улс төрчдийг уг нь дэмжэе л гээд байгаа юм сан. Түүнийг “Чадалтай боловсролтойдоо биш зальтай, завхайдаа өнөөдрийн өндөрлөгт хүрсэн” гэж зарим сонгогчид нь дургүйцэж байгаа гэнэ. Алт ухахгчийн ажлаас алт ухагчдийг “захирах” албанд томилогдсон тэрбээр одоо алт ухагчдийг “захирах” албыг захирахаар зүтгэж байна. Дээшээ... бүр дээшээ... зүтгэх Ц.Гарамжав хатагтай доошоо... бүр доошоо буух эсэх нь Булган нутгийнхнаас хамаарах болж дээ.
2012-05-08