Болгарын Элчин сайдын яам үйл ажиллагаагаа зогсоов
Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Үүнтэй холбогдуулан тус Элчин сайдын яамны Консулын алба Энэ сарын 1-нээс хаагдсан тул Бүгд Найрамдах Болгар улсын виз хүсэгч иргэд Бээжин хотод суугаа Бүгд Найрамдах Болгар Улсын Элчин сайдын яаманд хандах шаардлагатайг Болгарын тал мэдэгдэв. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ