"Уолл-стритийг эзлэцгээе!" хөдөлгөөн дэлхийг хамарлаа
2011-10-18

"Уолл-стритийг эзлэцгээе!" уриан дор болж байгаа нийгмийн тэмцэл хөдөлгөөн АНУ-аас бусад тивд халдварлан өрнөж байна. Дэлхийг эдийн засгийн хямралд нэрвэгдэхэд хүргэсэн  санхүүгийн томоохон хөрөнгөтнүүдийн эсрэг жагсаал  Нью Йоркоос эхлээд Лондон, Берлин, Ромд болж дараа нь дэлхийг хамрах болж байна. Эсэргүүцлийн  жагсаал цуглаан  80 гаруй улсад болж байна. Идэвхтнүүд нь үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулахын тулд өөрийн сайтыг байгуулсан байна. Дэлхийн хэвлэл үүнийг зохион байгуулалттай олон нийтийн тэмцэл хөдөлгөөн хэмээн нэрлэв. Германы Мюнхен,Франкфурт,Ганновер, Берлин хотуудад жагсаал хийжээ. Олон мянган хүн Рейхстагийн өмнө цугларсан байна. Лондонд Wikileaks-ийг үндэслэн байгуулагч Жулиан Ассанж жагсагчидтай нэгдлээ. Тэрээр  банкны эзэд,улс төрчид хахульдавтагдаж байгааг онцлон буруутгав. Жагсагчид  хөрөнгийн биржэд дайран орохыг завдахад цагдаа нар дайралтыг няцаажээ. Италийн нийслэл Ром хотноо олон мянган хүн дэлхийн1 хувь болох хамгийн баян  хүний шунахай, хахууль авах өгөх ажиллагааг эсэргүүцлээ. Дараа нь эмх замбараагүй байдлын уршгаар 135 хүн бэртэж шархдав. Мөн Канад, Австрали, Латин Америкийн орнуудад  цуглаан хийжээ. Япон болон азийн бусад хэд хэдэн улсын хүн ам Нью-Йоркийн оршин суугчидтай  эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэв. Жагсагчид эрх баригчид бөгөөд санхүүгийн байгууллагуудын бодлогыг эсэргүүцэж, санхүүгийн терроризм хэмээн нэрлэжээ. Одоо эсэргүүцлийн жагсаал цуглаан илүү олон хүнийг  хамран нэгтгэж байна.      
Shuud.mn
Сонин хачин
ene bol unen sh dee.Manai mongold bas sanhuugiin luibarchid baina shuu dee.ard tumen l ulam l yaduuraad baina daa
2011-10-19