Н.Энхбаярын гадаад өмгөөлөгч Монголын хуулийг уландаа гишгэлээ
2012-05-10

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилж цагдан хорьж байгаа үйлдэлд Их Британий хүний эрхийн хуульч Петер Голдсмит дүгнэлт судалгаа хийж Монголд хүний эрхийг ноцтой зөрчиж буй талаар хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн билээ. Их Британий хуульч Петер Голдсмитын мэдэгдлийн талаар “Зөв” хууль зүйн товчооны хуульчид байр сууриа илэрхийлж хэлэлцүүлэг явууллаа. Хэлэлцүүлгийн үеэр хуульч, тус товчооны захирал, өмгөөлөгч Д.Ганболдтой ярилцлаа. -Их Британийн хүний эрхийн хуульч Петер Голдсмит ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг цагдан хорьж буйг хүний эрхийг зөрчиж буй хэрэг гэж үзжээ. Энэ талаар та бүхэн ямар байр суурьтай байна вэ? -Голдсмит гэдэг хүн бол Их Британий “Debevoise and Plimton” хуулийн фирмийн өмгөөлөгч юм билээ. Энэ фирм нь голдуу авилгын хэргийг өмгөөлдгөөрөө алдартай. Оросын төрийн нэртэй олигархи Брезовскийг энэ хүн өмгөөлж байсан. Голдсмит гэдэг гадаад хуульч Монгол Улсын эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хэрэг бүртгэх, мөрдөн байцаан шийтгэх үйл ажиллагаа явагдаж байхад хуулийн байгууллагын үйл ажиллагааг буруутгаж дүгнэлт хийсэн нь тусгаар тогтносон улсыг доромжилж буй хэрэг юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ямар нэг байдлаар буруутгаж зөвтгөхийг хүсэхгүй байна. Мэдээж Н.Энхбаяр хуулиар өмгөөлөл авах эрхтэй. Гадаадын өмгөөлөгч эсвэл Монголын өмгөөлөгч авах нь тэр хүний өөрийнх нь эрх юм. Хамгийн гол нь Н.Энхбаяр гэдэг хүн буруутай буруугүй эсэх,цагдаагийн байгууллага, АТГ-ын мөрдөн байцаах үйл ажиллагаа буруу зөв гэдгийг ганцхан шүүх л тогтооно. Гэтэл Голдсмит гэдэг хүн яагаад Монгол улсын хуулийг уландаа гишгэж хуулийн байгууллагын үйл ажиллагаанд шууд дүгнэлт мэдэгдэл хийгээд байгаа юм бэ.Нэг ёсондоо шүүхийн өмнөөс дүгнэлт гаргаад яриад байна гэсэн үг юм. Хэн ч өнөөдөр Н.Энхбаярыг буруутай гэж үзээгүй байна. Буруутай байж магад гэсэн үүднээс мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна. -Ерөнхийлөгч байсан хүний удаанаар хорьж байгаа нь хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн хэрэг гэж хуульч Голдсмит хэлж байсан? -Хүний эрхийг зөрчлөө гэж ярьж байна. Өнөөдөр эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тэр хүн ерөнхийлөгч байсан байна уу, цэвэрлэгч байсан байна уу гэдгээр нь хандах боломжгүй. Бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй. Хэвлэлээр ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шүүхийн 461-р ангид хоригдож буй зураг нийтлэгдсэн. Түүнээс харахад Н.Энхбаярыг боломжийн том өрөөнд ганцааранг нь хорьж буй харагдсан. Бараг л худал хүнд зочид буудал шиг л юм билээ. Голдсмит хуульч Н. Энхбаярын эрх зөрчигдлөө гэж ярьж байна. Тэгвэл хэн бүхний мэдэх 7-р сарын 1-ний үйл явдалд холбогдож таван хүн амиа алдаж Монголын олон залуус шоронд хоригдож гарч ирсэн. Насанд хүрээгүй хүүхдүүдийг ч манай хуулийнхан хорьсон. Энэ хүмүүсийн эрхийг яагаад ярихгүй байгаа юм бэ. Мөн Хонгор суманд хордсон иргэдийн эрхийг бас ярихгүй байна. Ер нь тэгээд гадаадын энэ хүмүүс монгол хүнийг гэж хэзээ ч бодохгүй. Нэг үе бид ядуу тарчиг амьдарч, хэн нэгэн гадаад ''Жон''-ыг шүтдэг байлаа. Өнөөдөр харин бид өөрөө өөрсдийгөө үнэлж суръя л даа. Монгол хүн бүхнийг хийж чадах болсон. Би тэр Голдсмит гэдэг хүнийг Монголын хуулийг бүрэн мэдээд Монголын төлөө ярьж байна гэж огт бодохгүй байна. Харин би Монголынхоо хуульчдадаа бүрэн итгэдэг. Манай хуулийн боловсон хүчин хангалттай бэлтгэгдсэн гэж үздэг. Мөн нэмж хэлэхэд Их Британий дээрх фирмийн өмгөөллийн хөлс нь сая доллар орчим байдаг. Энэ хөлсийг хэн төлсөн бэ гэдэг асуулт гарч ирж байна.Өнөөдөр гадаадын энэ хуулийн фирм мөнгө хараад Монголд ирээд юу ч хийж, юу ч ярьж болно гэж бодож байна. Хуульч хүн бол ёс зүйтэй байх ёстой. -Голдсмит хуульчтай манай хүний эрхийн хуульчид хамтарч дүгнэлт гаргасан байсан. Тэгэхээр тэдгээр хуульчид хуулиа сайн мэдэхгүй байгаа хэрэг үү? -Миний ойлгож байгаагаар өнөөдөр Монголын дийлэнх хуульч Голдсмитийг үгүйсгэж байгаа. Тэр хамтарч дүгнэлт гаргаж байгаа монгол хуульчид хавтаст хэрэгт юу авагдаж байгаа,мөрдөн байцаалтын ямар ажиллагаа явагдаж байгааг мэдэхгүй. Н.Энхбаяр гэдэг хүнийг яагаад яллагдагчаар татаж байгааг ч мэдэхгүй. Би ч мэдэхгүй. Н.Энхбаяр гэдэг хүний буруутай буруугүйн асуудал биш, харин улс төрийн тоглолт явагдаж, шүүхийн өмнөөс ярьж байна гэж үзэж байна. Гадны хуульч ирж Монголын хуульд бүдүүлгээр нөлөөлөх оролдлого хийж байна. Шүүхийн эцсийн шийдвэрээр Н.Энхбаяр цагаатгагдаж болно,буруу нь тогтоогдож ял хүлээж болно. Өнөөдөр байцаалт явуулж буй мөрдөн байцаагч ч буруу зөвийг тогтоох учиргүй. Мөн олон улсын хүний эрхийн байгууллагад хандана гэж байсан.Олон улсын хүний эрхий хороонд хандахдаа эхлээд тухайн улсынхаа хууль эрхийн байгууллагаар хэргээ дуустал нь шийдүүлэх ёстой байдаг. Мөрдөн байцаах ажиллагаа нь явагдаж прокурор хянаад, шүүх үнэн зөвийг тогтоосны дараа хүний эрхийн байгууллага тухайн хүний эрхийг зөрчсөн байна гэж үзвэл олон улсын хүний эрхийн байгууллагад ханддаг зарчимтай. Энэ зарчмыг дэлхий даяараа мөрддөг. Голдсмит энэ зарчмыг мэддэг байх гэж найдаж байна. -Ерөнхийлөгч асан Н. Энхбаярыг үргэлжлүүлэн хорих болсон нь хууль бус шийдвэр гэж өмгөөлөгч нь мэдэгдэж байсан. Энэ нь үнэхээр хууль бус зүйл болсон уу? -Мөрдөн байцаагч цуглуулсан баримтаа прокурорт өгдөг. Прокурор хянаж үзээд зохих саналаа шүүхэд тавьдаг. Шүүх прокурорын үндэслэлийг асуудаг. Нөгөө талд цагдан хоригдож буй хүний өмгөөлөгч цагдан хорих үндэслэлгүй гэж мэтгэлцэж болно. Шүүхийн зарчим бол мэтгэлцээний үндсэн дээр явагддаг. Хоёр талын мэтгэлцээнээс шүүх аль тал нь хууль зүйн үндэслэлтэй байна тэр талд шийдвэрээ гаргадаг. Би шүүхийг зөв ажилласан гэж бодож байна. Тангараг өргөсөн шүүх шударга ажилладагт итгэдэг. Шүүхэд гомдсон хүмүүс ч байдаг. Тухайн хэргийн материалтай танилцаагүй болохоор үнэн зөвийг хэлэхэд хэцүү.Тэгэхээр мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж байгаа прокурор цаашид хорих шаардлага байна гэж үзсэн учраас л саналаа шүүхэд дэвшүүлээд шүүх хэлэлцээд Н.Энхбаярыг цаашид хорих шийдвэр гаргасан байх. Энэ бол шүүхийн эрх мэдлийн асуудал юм. -Н.Энхбаяраас нэг ч байцаалт аваагүй байж цаашид хорих хууль бус шийдвэр гаргалаа үзэх хүмүүс байна? - Хуульд өөрийнхөө болоод гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж байдаг. Гэхдээ хуулийн байгууллага дуудахад нь ирээд асуултад хариулж,мөн тухайн асуултад хариулахгүй байх эрхтэй байсан. Хуулийн байгууллага өөрийнх нь эрхийг бүрэн хангах гээд байхад очихгүй байснаараа үйл явдлыг хүндрүүлсэн. Өнөөдөр Н.Энхбаяр гэдэг хүнийг яриад байгаа болохоос хэн нэгнийг хуулийн байгууллага дуудаад ирэхгүй бол хүчлэн баривчлах нь байдаг л зүйл. Н.Энхбаяр төрийн том алба хашиж байсан болохоор жаахан сенсааци болсон. Төрийн тусгай хамгаалалт, халдашгүй дархан байдал гэдэг ондоо ойлголт юм. Төрийн тусгай хамгаалалт нь тухайн хүнийг хашиж буй албатай нь холбогдуулж хохирогч болчихвий гэж мөн улсын нууцыг мэдэж буй хүний хувьд төр өөрөө өөрийгөө хамгаалж буй хэрэг юм. Тусгай хамгаалалтанд байгаа хүн хууль зөрчиж болно гэсэн хууль байхгүй. Монгол улсын хуулиар сэжигтнээр хорих хугацаа 14 хоног байдаг. Цаашаа цагдан хорих шаардлагатай гэвэл 15 дахь хоног дээрээ яллагдагч болно. Яллагдагч гэдэг нь ялтан биш. Үргэлжлүүлж шалгуулж байна гэсэн үг юм. -Н.Энхбаярыг гэр бүлтэй нь уулзуулахгүй байгаа мөртлөө Ерөнхийлөгчийн тамгын газрын даргатай уулзуулдаг нь хуульд нийцэх үү? -Н.Энхбаярын холбогдолтой хэрэгт хэнийг уулзуулах, хэнийг уулзуулахгүй гэдгийг мөрдөн байцаагчийн эрх мэдлийн асуудал юм. Уулзуулснаар мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учирна гэж үзвэл уулзуулахгүй байж болно. Мөрдөн байцаагч, прокуророос зөвшөөрөл авах ёстой. Хоригдож байгаа бүх хүнд энэ хууль үйлчилж байгаа. -Ерөнхийлөгчийн тамгын газар Н.Энхбаяртай уулзахдаа бас прокуророос зөвшөөрөл авсан уу? -Н.Энхбаярын хэргийг шалгаж буй үйл явц нь миний ярианы зорилго биш юм.Тэр хүний буруу зөвийг би тогтоох гээд байгаа юм биш. Голдсмит гэдэг хүн Монголын хуулийн байгууллагын үйл явцад дүгнэлт гаргаж буй нь Монгол улсын тусгаар тогтнолыг доромжилж байна гэдгийг хэлэх гэсэн юм. Ерөнхийлөгчийн тамгын газар, прокуророос зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр Н.Энхбаяртай уулзсан гэж ойлгож байна. Ярилцлага өгсөн танд баярлалаа О.Гэрэл
Shuud.mn
Сонин хачин
увс аймаг Өмнөговь сумаас:
монголчууд үнэхээр аминдаа арчаагүй мал Дотоодын асуудлаа шийдэж чадахгүй байж хэдэн хужааг яаж гарган гэж бодож байгаа юм бол Хужаа нар Монгол охидтой сексдээд дотуур тавиад монхужаа эрлиз хүүхэдтэй болж байна Энэ чинь Энхбаяр булдруугын асуудалаас том асуудал Петер Голдсмитын хэргээс том хэрэг малуудаа Монгол Нутгаа дэнчин тавьсан модон толгойтоны сүрэг Доошоо залар Бүх монголчууд мал бишш харин Модон толгойтонууд МАЛ
2012-10-30
Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. Notebookusa.mn ;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;
2012-05-12
Ulsaasaa bayan P I Z D A
2012-05-12
Enhbayar jujiglehee boli.Buzar avlgach luivarchin. Huulia deedel!!!!!!!!!!!!!!!!
2012-05-12
ene odoo hen gdg hun be:
ene hun ymar tneg mal we. yr n bol ter gadnii umguulugch bga hun enhbayriig barij ywsn bolon btsalt awch bsn mun e nelgruu awch ywsn huulia zorchin udaan hugatsaand btsaalt awahguigeer horisn zerg zuilsiighunii erhiig zorchsin bn gj dugnesn shde. tuunees bish enhbayriin herg zow buruu gdgt dugnelt uguugui. yahaaraa ingj yumiig guiwuuldg bnaa
2012-05-11
bodol:
uchugdur Bat-Uul mash zuh helsen shuu Terbishdagva teneg mal gedgee yaruu tod haruullaadaa huurhii amitan. Mongold uls turiin horigdol bhgui
2012-05-11
Ene hujaa ingej l uls orniig ballana
2012-05-11
Said:
buruugui gej bichsen baina Buruugui yum bol Nyamdorjtonguud bolioch Gol ni Emnkhbayariig songuulid oruulahgui gej l horiod baigaa yum baina gedeg ni bukh humuus medej baigaa
2012-05-11
hg:
ene hun chin harin yamar hun be huuliin yamar neg surguul tugssun hun uu MAN setguulch uu shalgaarai
2012-05-11
Batshugar harin genen bolohooroo baga ch gesen unen zuil yarij baina. Ene hereg 2 jiliin omnoos ehelj shalgagdsan gedeg ni unen baina. Yagaad ingej dugneh bolovoo gevel Batsgugariin hileer garah erhiig 2 jiliin omno haasanaas ehner boloh gadaad ohintoigoo uulzaj chadahgui baina gej helsen baina. Batshugariig bidnii tatvariin mongoor gadaadad surguulid surch gadaad ohin hootsoldoj yavah uyed ni etseg ni huugiinhee ner deerh company-d Orgoo zochid buudal bolon busad gazriig avsan gedgiig Batshugariin yaraigaar oilgoloo. Batshugariin yariag unshaarai!
2012-05-10
Holsoor setgegdel bichigchid gedeg ajliin bairiig Enhbayartanuud gargaj irsen.Odoo holsoor olsogchid gedeg ajliin bairiig gargan irj heden mergejliin bus jujigchidiig gol durd ni togluulj baina. Enhbayar bolon tuunii ehner Tsolmon,huu Batshugar, TBD,Udval zereg humuus show hiij jujig toglohoo bolj Mongoliig taivan bailga. Ta naraas zalhaj baina.
2012-05-10
xar gertee xaan bor gertee booloo gej,,,,,xenbugai ch bsan gertee ochij xutsatsgaa.
2012-05-10
Монголын хуульд чинь өмгөөлөх тусгай эрхтэй, монгол улсын иргэн өмгөөлөл явуулна гэж заасан байдаг бил үү, гадаадын өмгөөлөгч байж болно гэж байдаг бил үү.
2012-05-10
AD:
Umguulugch xun gexed corporate solidarity baixgui, jaaxan ataarxsan deer n muixarduu medlegtei um uu daa xuurxii. Xun aminii gemt xeregten bish, onts xund gemt xeregten bish shuu dee N. Enkhabaya bol. Gaduur baitsaagdaad yavj bolox xun. Xuniig yamar gutgej baigaa bish N.Enkhbayar buruuhui gej itgel unemsheelrei xelj bolno shuu dee, uund chin xezee bolson xoino shuuxiin shiidveriig xardag bolson um. Balai gar baina, ene nuxruur uilchluulbel xetsuu l um bna shuu xumuus ee.
2012-05-10
tamxinii business xiij baigaad odoo com shaxdag boloo shiv dee.
2012-05-10
Олигархи олигархиа өмгөөлөх юм биз дээ. Харин Энхбаяраас болж бүхэл бүтэн бүрэн эрхт Монгол улс хуулиа гадны олигархиар доромжлуулахгүй шүү.
2012-05-10
çî÷èí:
ø¿¿õýýð øèéä¿¿ëýõ õýðýãòýé. ýíõáàÿð ¸ð íü õýçýýíèé õóòãàæ ¿éì¿¿ëæ çàñàã óíàãàäàã íºõºð áàéñàí. îäîî õýðãýýñ ìóëòðàõ ãýæ ãàäíûõàíûã äóóäàæ áàéíàà. ìîíãîëûã àâèëãà÷èäààñ íü ñàëãàõã¿é ãýæ ãàäíû ëóéâàð÷èä èðæ áàéíà. óðò øàð äýýëò ÿàñàí èõ ìºíãºòýé þì?. ÿàãààä ýíý ãàäíûõàí ýíõáàÿðò õàéð çàðëààä áàéíà. òýäíèé ãàð õºë áàéñàí þì óó?
2012-05-10
Бүжнээ:
Энэ гэрлээ гэдэг нөхөр цагаан солио туссан байх даа. Өнөөдөр монголд үнэнч шударга хууль, хуульч гэж байхгүй гэж хэлэхэд болохоор болсон. Эрх зүй өндөр хөгжсөн орны хуульчаас суралцахын оронд энгэж мэдэмхийрч байдаг нь улс төрийн авилгачдын гөлөг шиг харагдаж байна. Чамайг бодоход хэний ч бөгс долоохгүй амьдарч , бас хэрэг гарвал үхэж чадна мал аа. Энхбаяр, Баяр, Элбэгдорж, Нямдорж бүгд л мөнгөнөөс эх орноо баялгаа гадныханд худалдагчид нэг тэрэгний өрөөсөн дугуйнууд шүү дээ.
2012-05-10
adilhan hun:
za
2012-05-10
eersdee xuulia guuli bolgochood yugaan yariad gonginood bgaan be erguu yum uu
2012-05-10
AHXAAP:
!!!Их Британий дээрх фирмийн өмгөөллийн хөлс нь сая доллар орчим байдаг. Энэ хөлсийг хэн төлсөн бэ!!!!!!!
2012-05-10
Mongol huuli engiin bidnaas dor huulia zurchij baihad gadaadiin sain humuusiig urihaas yadag um. Uur arga alga sh dee
2012-05-10
uuuuu:
авлига авсаныгаа өмгөөлүүлэх гээд гадаад өмгөөлөгч авдаг юм байна л даа.цадсан бол улс төрөөс зайлаач
2012-05-10
ene sonin nohor hen be ooriigoo hen gej bodson bna lalraa
2012-05-10
Хэн ч өнөөдөр Н.Энхбаярыг буруутай гэж үзээгүй байна. Буруутай байж магад гэсэн үүднээс мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна. Чи тэнэг новш яж ингэж хэлж чадаж байнаа. хэ хэ буруутайг нь ч мэдэхгүй байж хүнийг үхэлд хүргэх гэж байгаа чинь хүнлэг ёсуу?. Хэрэг прокурорт шилжчихээд байхад хорьсоор байна гэдэг чинь буруутай л гэсэн үг биз дээ. Ажилаа хийж сураарай тэнэг малаа. Манайхан ийм л хуулийн ажилчидтай улс шүү дээ хэ хэ. Тэгчээд бас олон улсад нэр хүндтэй хуулчийг өөрөөсөө доор гэж бодоод байнуу чи муу малаа. зайл цаашаа.
2012-05-10
enhbayart yaliig ogood araas adilhan nohduudiig ni yawuulasai
2012-05-10
Manai huulchid oorsdiinhoo toloo huuli hiigeed bna uu esvel uneher tiim ard tumendee hairtai yumuu
2012-05-10
Manai huuliin tsoorhoi bgaa bol gadnii ulsaas surch zasah heregtei. Mongol geed ertontsoos tasarsan amidaraltai gej oilgoj bolohguiee. Ali neg helberiig l ashiglaj bgaa. Manai tor yamar oorsdoo uneheer setgeh bishdee
2012-05-10
элбэгдоржийн уяаны нохой хуцаж байгаагийн нь. ингээд хүзүүгүй дорж дэлхийд дарангуйлагч гэгдэж нэр нүүрээ алдаад эхэлнэ дээ3
2012-05-10
хэхэ естой дүнхүү гар байнаа ганболд гэгч хүний эрх ярьсан байхад уурлаад байдаг тэдний шоронгийн дэргэд муу, чиний өмгөөлдөг хэрэгтний шоронгийн хооронд тэнгэр гэзар шиг ялгаа байгаа шүү дээ чи нетээр украйний сайд асан тимошенкогийн хоригдож байгаа өрөөг харсан уу монголын дунд зэрэг буудалын дайтай юм байсан жаахан юм унш нүд тайл за юу
2012-05-10