Зөвшөөрөлгүй эм хилээр нэвтрүүлжээ
2011-10-18

Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр зорчиж байсан манай улсын иргэн Ш.Дэлгэрмаа зөвшөөрөлгүйгээр их хэмжээний эм хилээр нэвтрүүлэх гэж байсныг Сэлэнгэ аймаг дахь хилийн 0101 дүгээр ангийн хилчин шалгагч, дэслэгч Б.Батдэлгэр илрүүлжээ. Тэрбээр баралгетас, фаренгосепт гэх хоёр төрлийн 704 таблетка, бифидумбактрин эм 223 хайрцгийг авч явсан байна. Уг хэргийг өдгөө тус аймаг дахь хилийн тагнуулын тасгийнхан шалгаж буй юм.
Shuud.mn
Сонин хачин