Гоо сайхны мэс заслын золиос
2010-12-11

Юм бүхний өөрийн зохицол сайхан... гэж нэгэн найрагч хэлсэн байдаг. Тэгвэл орчин цагт зарим хүмүүс зохицлын тухай эргэцүүлэхээ больж, мэс заслын хутга дор хурдхан хэвтэж, хөөрхөн болохыг хүсэх болжээ. Гэвч гоо сайхны мэс заслаар гоёгчдын цөөнгүй хэсэг нь түүнийхээ золиос болоод үлддэг. Олны танил дараахь таван хүн бол “Гоо сайхан золиос шаарддаг” гэдэг үгийн амьд жишээнүүд юм. Ингээд мэс заслаар сайхан болох гээд шал дордуулсан таван хүний тухай цухас өгүүлье. Жоселин Вилденштайн

Хөгширч, нөхөртөө тоогдохоо болихоос тэр үхтлээ айдаг бүсгүй байлаа. 30 настайдаа анх мэс засал хийлгэхдээ ч тэр нөхрийнхөө үгэнд оржээ. Нүднийхээ доорхи үрчлээг авахуулчихвал илүү сайхан болох юм шиг санагдаад, нөхөртөө хэлтэл ихэд дэмжжээ. Үүнээс хойш түүний гоо сайхны мэс засал хийлгэсэн тоог гаргая гэвч баршгүй болсон юм. Эцэстээ ганц айж байсан зүйл нь тохиолдож, нөхөр нь түүнийг хаяж одсон. Салахдаа нөхөр нь анх гэрлэсэн бүсгүйгээс тэс өөр хүн болсныг хэлсэн гэдэг. Лола Феррари

Хөхөө томруулахын тулд гоо сайхны мэс засал олон хийлгэжээ. Үүнийхээ үрээр Гиннесийн номд ч бичигдэж, порно жүжигчдийн дотроос багагүй орлоготойд багтах болсон. Үнэхээр түүний хөх том. Хөхний тойрог нэг метр 30 сантиметр. Өрөөсөн хөх нь л 2,8 кг татдаг. Эмч нар түүнийг хэт том хөхөө жижигсүүлэхийг удаа дараа зөвлөсөн ч тэр тоогоогүй. Ингээд харамсалтай нь 2000 оны гуравдугаар сарын 6-нд түүний хөх үхлийнх шалтгаан болжээ. Пит Бернс

Dead Or Alive хамтлагийн хөгжимчин Пит Бернст яагаад ч юм уруул нь таалагдахаа больчихож. Хэлбрийг нь өөрчлөхөөр шийдэн, гоо сайхны мэс засалчдад ханджээ. Харамсалтай нь мэс заслын дараа тэр дуулах нь байтугай энгийн ярьж ч чадахаа больсон. Уруулаас нь байсхийгээд л цус гардаг гэнэ. Пит мэс засал хийсэн эмчийг шүүхэд өгч, нэг сая ам.доллар нэхэмжилж эхэлжээ. Присцилла Пресли

57 настай жүжигчин эмэгтэй Присцилла Пресли нүүрнийхээ арьсыг тоймгүй олон татуулжээ. Үргэлж залуу байхыг хүсч олон удаа мэс заслын дүнд тэр насаараа инээмсэглэсэн царайтай болсон юм. Уурласан үед нь ч хэт татагдсан уруулын арьс нь түүнийг инээмсэглэж буй мэт харагдуулдаг. Эмч нар дахин хагалгаа хийвэл эргээд хэвэндээ орох магадлал байгааг үе үе сануулдаг ч бас үүнээс дордож ч болохыг үгүйсгэдэггүй аж. Женни Ли

Загвар өмсөгч Женни уг нь 31 настай. Гэхдээ түүнд тэр хамар, уруул, хөх гээд гоо сайхны мэс хүргээгүй газар бараг үгүй гэнэ. Мэс засалчид түүн дээр туршилт хийдэг ч гэж хэлж болохоор. Заримдаа танилууд нь ч танихаа больдог нь гэм биш зан болжээ.

Shuud.mn
Сонин хачин
tanai site shinechlegdeed hog bolchij
2011-10-12