Дэлхийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
2012-05-14

БНСУ-ын Ёсү хотноо энэ сарын 11-12-нд “ЭКСПО 2012” дэлхийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Гурван сар үргэлжлэх уг үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд БНСУ-ын Ерөнхийлөгч, Перугийн Ерөнхийлөгч, Данийн хунтайж зэрэг дээд хэмжээний төлөөлөгчид оролцов.   Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 105 улс албан ёсоор оролцож байгаа ба “Далайн болон далайн эргийн амьдрал” ерөнхий сэдвийн дор зохиогдож байна. Тус үзэсгэлэнг нийт найман сая орчим хүн үзэж сонирхоно гэж зохион байгуулагчид тооцоолжээ.   “ЭКСПО 2012 Ёсү” үзэсгэлэнд оролцогч улс орон тус бүр өөрсдийн үндэсний өдрийн арга хэмжээг зохион байгуулах юм. Монгол Улсын үзэсгэлэнгийн танхим Номхон далайн орнуудын хэсэгт байрлаж байгаа ба манай орны байгаль, соёлыг харуулсан үзмэрийг дэлгэн тавьсан аж. Монгол Улсын үндэсний өдрийн арга хэмжээ ирэх долдугаар сарын 3-нд болохоор товлогдсон юм байна.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин