Үүл буудаж хур тунадас орууллаа
2012-05-15

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 17 аймгийн 75 сумын нутагт 121 удаагийн түймэр гарч бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Архангай, Булган 3 аймгийн есөн суманд 10 түймэр асч, Сэлэнгэ, Булган хоёр аймгийн нутагт долоон түймэр цурманд байна. Түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 271 албан хаагч, аймгийн БОАЖГ-ын Ойн нэгж, сумын сум дундын ойн анги, орон нутгийн иргэн нийлсэн 1220 иргэн, 89 автомашин, техник хэрэгсэл ажиллаж байна. ЦУОШГ-ын харьяа “Хурын шим” төвөөс тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд түймрийн голомтуудыг унтраах зорилгоор Архангай  аймгийн Булган сумын нутагт 3ш, Хөвсгөл аймгийн Чандмана-Өндөр сумын нутагт 3ш, Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл сумдын нутагт 15ш, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт 3ш, Өвөрхангайн Хархорин сумын нутагт 2ш, нийт 26ш пуужин харвав. Үүний үр дүнд дээрх аймгуудын нутгаар 17 мм хүртэл хур тунадас орлоо. Хамгийн их нь Дорноговийн Хатанбулагт 17мм, Хөвсгөлд 10мм, Замын-Үүдэд 16мм, Улаанбадрахад 8мм, Архангайн Булганд 7мм тунадас унасан байна. Мөн түймрийн голомттой Хөвсгөлийн Хатгал сумын Сагсагийн даваа гэдэг газар 2 пуужин, Булган аймгийн Бугат сумын Хүрэн шандын булаг гэдэг газар 3 пуужин харвав. Түүнчлэн, газар тариалангийн бүс нутагт хур тунадас оруулах зорилгоор Дорнод аймгийн Халх гол суманд үүлэнд зориудаар нөлөөлж, 4мм хүртэл бороо орууллаа.

 

2012 оны тавдугаар сарын 15-ны 09:00 цагийн байдлаархи ой, хээрийн түймрийн мэдээ

Асаж байгаа түймрийн мэдээ

Аймгийн нэр

Сумын нэр

Газрын нэр

Хүн, хүч

Түймэр гарсан сар, өдөр

1

Хөвсгөл

Эрдэнэбулган

“Майхан цахир”

25 хүн, 1 автомашин

2012.05.10-ны 20:20 цагт

2

Хөвсгөл

Улаан-Уул

“Гуя”

80 хүн, 5 морь, 30 мотоцикль, 5 автомашин

2012.05.06-нд

3

Хөвсгөл

Цэцэрлэг

“Дөшдөг”

96 хүн, 6 морь, 5 автомшин,10 мотоцикль

2012.05.08-ны 18:30 цагт

4

Хөвсгөл

Цагаан-Үүр

“Хяслын гол”, “Аргалтайн гол”

160 хүн, 73 морь, 3 автомашин

2012.05.04-нд

5

Хөвсгөл

Цагаан-Үүр

“Бөргөөгийн гол”, “ Армагийн ангархай”

83 хүн, 19 морь, 8 автомашин

2012.05.04-нд

6

Хөвсгөл

Цагаан-Үүр

“Хээгт”

103 хүн,20 морь, 4 автомашин

2012.05.05-ны 10:00 цагт

7

Хөвсгөл

Чандмань-Өндөр

“Халхан”

233 хүн, 65 морь, 8 автомашин, 30 мотоцикль

2012.05.05-ны 17:00цагт

8

Хөвсгөл

Ренчинлүмбэ

“Бага сариг”

“орон нутгийн иргэд”

2012.05.14-ний 18:00 цагт

9

Архангай

Ихтамир

“Элстэйн голын мод”

36 хүн, 3 машин

2012.05.14-ний 14:25цагт цурамнаас алдсан.

10

Булган

Сэлэнгэ

“Гачууртын гол”, “Цээж даваа”

9 хүн, морьтой

2012.05.12-ны 22:30цагт

ЦУРМАНД ОРСОН ТҮЙМРИЙН МЭДЭЭ

Аймгийн нэр

Сумын нэр

Газрын нэр

Хүн, хүч

Цурманд орсон сар, өдөр

1

Сэлэнгэ

Баянгол

“Өлөнтийн эх”, “Тариатын даваа”

216 хүн, 8 автомашин

2012.05.09-ний 14:00цагт

2

Сэлэнгэ

Түшиг

Түмрийн хойд тал Сахалт

ОБГ-аас 39, Орон нутгаас 49 хүн, 3 автомашин

2012.05.12-ний 11:50 цагт

3

Сэлэнгэ

Цагааннуур

Нарийн шүрэнгийн эх, Сангалтай

ОБГ-аас

14 хүн, Орон нутгаас 48 хүн, 5 автомашин

2012.05.11-ний 21:00 цагт

4

Сэлэнгэ

Түшиг

“Шар нарс”, “Хандгайт”

87 хүн, 5 автомашин

2012.05.12-ний 21:00 цагт

5

Булган

Тэшиг

“”Гурван хөөгийн нуруу”

24 хүн, 2 автомашин

2012.05.13-ний 18:00цагт

6

Булган

Хангал, Хялганат

“Шавартын даваа”

34 хүн, 5 автомашин

2012.05.13-ны 20:00цагт

УНТАРСАН ТҮЙМРИЙН МЭДЭЭ

Аймгийн нэр

Сумын нэр

Газрын нэр

Хүн, хүч

Унтарсан хугацаа

/өдөр, сар/

1

Дорнод

Баяндун

“Цурман хан”,”Уухай уул”, “Хар тогоо”

89 хүн, 8 автомашин

2012.05.12-нд

С.Жигүүр  
Shuud.mn
Сонин хачин
ggg:
tsag agaart zoriudaar nuluuluh ne shinjleh uhaanaar batlagdsan zuil shuu dee manaihan dandaa yumiig buruugaar ne bodoh yum daa.tsag uurchiddaa amjilt.
2012-05-16
novshnuud chin 5 sard uul buudaj boon tsasan shuurga tavij hun mal alahiin, mashin tereg suuj evderch boon yum bolloo shd, sayiin shuurganaar, baigaliin jamaar 5 sard tsasan shuurga boloh n tsoon
2012-05-15
ooroo l orson hur tundas shuu dee hudlaa uul buudsan gej hudlaa mongo bitgii ideed bai
2012-05-15