Нийгмийн даатгалын дарга онц их хэмжээний мөнгө завшжээ
Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын дарга П.Баяраа, ерөнхий нягтлан бодогч Б.Хастуяа нар нь иргэдийн тэтгэврийн мөнгийг тус аймаг дахь Чингис ХААН банк дахь 3950011010 дугаарын өөрийн хувийн данс руу, Чингис ХААН банкны захирал Г.Ганболдын хувийн данс руу тус тус шилжүүлэн хүүг нь хуваан завшиж онц их хэмжээний хохирол учруулжээ.
Тиймээс дээрх албан хаагчдад харьяа аймгийн Цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Уг хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч З.Баярхүү мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа талаар Улсын Прокурорын ерөнхий газраас мэдээллээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ