Баянхонгор аймагт шар өвчний дэгдэлт буурахгүй байна
2010-12-11

Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 551 тохиолдол бүртгэгдээд байгаагаас шарын вирусын 90 хувь нь 9-11 дүгээр сард тархсан. Өвчлөл ихэвчлэн аймгийн төвд гарч, тэдний 50 гаруй хувь нь сургуулийн, 40 орчим хувь нь цэцэрлэгийн хүүхдүүд байна. Аймгийн хэмжээнд   үйл ажиллагаа явуулдаг 20 хүүхдийн байгууллагаас шарын 388 тохиолдол бүртгэгдсэний ихэнх нь 0-9 нас. Шар өвчин хэдий эдгэрдэг ч цаашдаа дэглэм сайн барихгүй бол дахих магадлал өндөр төдийгүй элэг гэмтээдэг учир хожим элгэнд өөрчлөлт гардаг байна. Уг аймагт шараас урьдчилан сэргийлэх вакцины нөөц дууссан учир Эрүүл мэндийн  сайдад орон нутагт дэгдэлтийн байдлыг харгалзан үзэж вакцин олгох  хүсэлт тавьсан байна. Энэ хүсэлтийн дагуу манай аймагт гепатит А-ийн 600 хүн тун вакцин өгөхөөр болсон. Гэхдээ вакциныг нэмэх 2-8 градусын дулаанд тээвэрлэх заалттай учир онгоцоор авчруулахаар захиалгаа өгөөд байгаа ч багагүй бэрхшээл тохиолдсон хэдий ч өнөө маргаашгүй вакцин очно гэнэ.

Shuud.mn
Сонин хачин