Төрийн хүний ноён нуруу
2012-05-16

Төрийн хүний хамгийн эрхэм чанар бол зөвд зөөлөн, бурууд хатуу байдаг. Агуу төрийн удирдагч ариун нандин хүүхдийн зулайнаас өөр хүний толгойг ер нь илж байсан юм болов уу. Их хүмүүс харин алив буруутай үйлд ясанд шаасан хадаас лугаа хатуу зогсдог байж. Америкийн “Уолл стрит” сэтгүүлийн “Удирдагчийн амжилт олох хамгийн чухал шинж чанарууд юу вэ” гэсэн судалгааны дүнгээр гол гурван шинжид голч шударга чанар, ажилсаг шургуу чанар, хүмүүстэй нийцтэй байх чанар орсон байдаг. Аль ч үед захирагдагсад удирдагч хүнээс хүсдэг хамгийн гол бөгөөд чухал зүйл бол шударга шагнал, шударга шийтгэл байлаа. Энэ бол товчхондоо зөв, буруугийн дэнс юм. Төрийн албыг төв шударга хаших нь гавьяа байгуулсан хэрэг бус, гагцхүү үүргээ биелүүлж байна гэсэн үг. Чингис хааны үед улс гэрийг төвхнүүлэхэд “Хаан, харц хоёр нэгэн адил эрх, үүрэгтэй болсон” гэж эрдэмтэн судлаачдын дүгнэсэн нь анхаарал татдаг байна. Төрийн хүн гэж тэнгэрийн тамгатай төрсөн юм шиг ойворгон сэтгэлээр хандаж болохгүйг тэртээ XIII зуунд их хаан ийн мөрдүүлжээ. Тавдугаар сарын 1-нээс Монгол Улсад төрийн албыг нийтийн алба хэмээн хуульчлан томъёолж, төрийн албан хаагч гэдэг байсныг нийтийн албан хаагч болгов. Нийтийн албанд нийтийн ашиг сонирхол, хувийн ашиг сонирхол хоёрыг хольж хутгахыг хатуу хориглолоо. Энэ бол Чингис хааны “Нэгэн сэтгэлт эр хэмээвээс эр бус эрдэнэ. Хоёр сэтгэлт эр хэмээвээс эр бус эхнэр. Нэгэн сэтгэлт эм хэмээвээс эхнэр бус эр. Хоёр сэтгэлт эм хэмээвээс эм бус албин чөтгөр” хэмээн монгол төрд арга, билгийг хослуулан хэрэглэж байсан ёсны энэ цагийн хууль болж. Төр хаана байдаг вэ. Төрийг бодитойгоор харж, барьж, мэдье гэвэл хамгийн эхлээд төрийн хүнээс эхэлж мэдэрч болдог. Тэд төрийн жинхэнэ амьд илэрхийлэл билээ. Монгол төрийг барьж, төрийн албыг хашиж буй хүмүүс ноён нуруутай, шулуун шударга санаа бодол өвөрлөн зүтгэж байсан цагт ард түмэн “Төрийн сүлд минь өршөө” хэмээн залбирдаг. Төрд дээдэх нь суудлаа олох тутам доодцуул гүйдлээ олдог. Бидний толгойд төрийн хүний тухай төсөөлөл хамгийн түрүүнд 76 эрхэм гишүүний дүр төрхөөр буудаг. С.Баяр 2008 онд нэгэн ярилцлагадаа “Манай хуульд нэг сонин заалт байдаг. УИХ-ын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэж. Энэ заалт нийгэмд маш хортой үйлчилж байна. Ерөөсөө хэлсэн үгэндээ эзэн болдоггүй УИХ-ын гишүүдийг олноор төрүүлж байгаа юм шүү дээ” хэмээн хэлсэн байдаг. Бүр сүүлдээ хууль тогтоогчид маань өөрсдийнхөө компанийг өмөөрсөн Өршөөлийн хууль, албан тушаалтныг хариуцлагаас бултуулсан Эрүүгийн хууль, иргэд сонгогчдыг бус олигархи, эрх мэдэлтнүүдийг дэмжсэн Сонгуулийн хууль, ард түмэндээ биш харийнханд дулдуйдсан Ашигт малтмалын хууль, авлигачдад ээлтэй Авлигын эсрэг хууль гээд тоочиж үл барах хуулиудыг шинэ жилийн үдэш, битүүний орой, наадмын өглөө хуйвалдан баталдаг болжээ гэсэн хуульчийн халаглал санамсаргүй биш ээ. “Хүн бүрт өөрийнх нь ногдоно” гэсэн шударга ёсны түгээмэл зарчим хуулийн гажуудлаас алдагдах болов. Хоёр хүүхэд хэрэлдэж байна гэнээ. Намхан банди өндөр нуруутай охины өөдөөс, би аавынхаа мөнгөн дээр гараад зогсоход чамаас өндөр болно ш дээ. Хариуд нь охин,  захын наймаачин аавын чинь мөнгө манай аавын компанийн барьсан жигүүртэй барилгуудаас өндөр байж харагдаач. Бас нэг жишээ. 10 мянган төгрөг хулгайлсан өрх толгойлсон эмэгтэй 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, 14 тэрбум төгрөг луйвардсан арилжааны банкны ня-бо найман жилээр хоригдов. Эдгээр нь нийгэмд туссан төрийн сүүдэр. Төрийн ч гэж дээ, төрд алба хашсан хүмүүсийн босгосон сүүдэр. Яг 45 хоногийн дараа УИХ-ын сонгууль болно. Төр түшилцэх хүн бол мэдээж шулуун шударга, өргөн мэдлэгтэй, амьдралын бодит үнэнийг мэдэрдэг, авлигад автаагүй, аливаад ноён нуруутай, алсын хараатай... байх ёстой хэмээнд олон сайн шинж чанарыг жагсааж болно. Гэвч бид хамгийн шилдэг 76 эрхмийг л сонгох учиртай. Тийм учраас Shuud.mn “Нэг сэдэв-Нэг долоо хоног”-тоо төрийн хүний тухай онцолж байна. Х.Аянга    
Shuud.mn
Сонин хачин
nyamsuren:
hadgalamj banknaas 14terbum zawshsan geh chimedtseren 12sariin23nii udur zuunharaagaas sullagdsan buguud hewlel medeelliinhen sariin daraa uuniig mdsen garsanaa ch sain nuutsalj chadaj bna mun dotnii 1 l nztaigaa uulzaj busadtai ni odoogoor uulzaagui ooriigoo nuutsalj yawna
2013-01-18
nyamsuren:
odoo negent ideed uren taran hiisen mungiig yaaltai bilee dee eron ch tgd mongoliin tusheeduud bugdl adilhan il dalduur zawshdag bhad neg negenteigee baritsana
2013-01-18
Монгол төр:
одоогийн хүмүүсээс “Төрийн сүлд минь өршөө” гэж хэлэх хүн олдох болуу Манай төр ингэтлээ нурчихсан юм болов уу Төр нь биш юм аа тэнд ажиллаж байгаа увайгүй хүмүүсийн араншин төрийг ийм болтол нь доошлуулжээ
2012-05-16
hurelsuh badamjunai zandanshatar 3 14 terbumaas khediig ni avsan be?
2012-05-16
ahij shalgah ehe hergiig dorilojaj shalga
2012-05-16
14 terbum chimedtseren altan ginj zuugeed zuun haraagiin shorongiin daragiig ni soluullaad hurelsuh ni ter bugdiig ni hiigeed l hevtej bna shuudee ard tumen munguu aviy
2012-05-16
маанда:
Үхсэн баас Монголын төр улсаа засаж чадахгүй хүч ухаан дутаж байгаа нь сүүлийн 20 жил харууллаа. дандаа орос комунист сэтгэлгээтэй юмнүүдаас ямар олиг байв гэж. Ёпооноос хүн урьж улсуу хэсэг удирдуулах санал тавьж бна
2012-05-16
mongoliin tur maana yalzarsan tuhseedeer duurchee bid ene tur barij bgaa 2 namiin al alind ni itgej uzlee nemer alga odoo namd itgexee boliod biye daagch bolon shine zaluuchuudiig songoyo yadaj eeljilj idegldee yagaad ardiin xuuxed turd garch boloxgui gej neree devshuulex xuseltei zaluuchuud ene songuuld olnooroo garch irvel sain bna
2012-05-16
Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. Notebookusa.mn
2012-05-16
сайн бичжээ
2012-05-16
Дүрс:
МАН бол 100 шахам жил зүтгээд Монголыг хөгжүүлээгүй "хогийн сав". Ад зэтгэр, шуламын хорлол шингэсэн хар хүч. Ямар балай нь МАН-ыг дэмжидэг байна аа. Зарим хүн гайгүй санагддаг ч МАН-ыг дэмжидэг гэхээр л гаж юм шиг бодогддог. Тэд цайрсан бүлэглэл, хүн алж талж байсан ч, шатааж устгаж байсан ч, өөрсдөө шатаалгаж байсан ч гэмт хэрэгтэн шиг ажирахгүй худал ярьж зогсдог гажигууд. Тэднийг монголын ирээдүй үзэхгүй л байгааса. Гажиг хүмүүст зарим залуус ч үзэгдэх нь хачин. Хачин юм ч бас байдаг болохоор тэр биз. Баяр бол гэнэт баяжаад, төрөөс зугатсан "дөчин мянгат"-ийн эрлийз сэтгэхүйтэй, туйлбаргүй нэгэн билээ
2012-05-16
Болд:
Харин ч нэг хэллээ дээ, зүйтэй. Гэхдээ бид яалтай билээ. Бидэнд, ураг гарвал сайтай хүмүүсийг МАН үлдээгээгүй шүү дээ
2012-05-16
Төрд ноён нуруутай, жудагтай хүн бус хууль дээдэлдэг хүн гарч ирсэн үед л төр төр шиг болно.
2012-05-16
zoko:
bayar dargiin zow odoo ene tord oligtoi amitan gej howor bna. Bayar dargiig bol demjij bna. ter muu sain luiwarchidaas angijrah heregtei. MAH ihiig buteesen tsaashid ch gesn ihiig buteehiig husey
2012-05-16
Дүрс:
МАН бол 100 шахам жил зүтгээд Монголыг хөгжүүлээгүй "хогийн сав". Ад зэтгэр, шуламын хорлол шингэсэн хар хүч. Ямар балай нь МАН-ыг дэмжидэг байна аа. Зарим хүн гайгүй санагддаг ч МАН-ыг дэмжидэг гэхээр л гаж юм шиг бодогддог. Тэд цайрсан бүлэглэл, хүн алж талж байсан ч, шатааж устгаж байсан ч, өөрсдөө шатаалгаж байсан ч гэмт хэрэгтэн шиг ажирахгүй худал ярьж зогсдог гажигууд. Тэднийг монголын ирээдүй үзэхгүй л байгааса. Гажиг хүмүүст зарим залуус ч үзэгдэх нь хачин. Хачин юм ч бас байдаг болохоор тэр биз. Баяр бол гэнэт баяжаад, төрөөс зугатсан "дөчин мянгат"-ийн эрлийз сэтгэхүйтэй, туйлбаргүй нэгэн билээ
Төрийн хүний угшил, дархлаагүй хүмүүс хэзээч төр барьж чадахгүй. Одоо монголын төрийг удмын цагаачид, хулгайч, алуурчин, дорд удмын бартаг лүмпэнгүүд барьж байна.
2012-05-16
Болд:
Харин ч нэг хэллээ дээ, зүйтэй. Гэхдээ бид яалтай билээ. Бидэнд, ураг гарвал сайтай хүмүүсийг МАН үлдээгээгүй шүү дээ
FF250:
МАН баривчилгаа, шоронжилт хоёрыг л бүтээсэн. Бусад бүтээсэн гээд байгаа юмнууд нь бүгд гадны улсаас авилгал авч, гадны хүмүүсээр хийлгэсэн ажил. Муу төр баривчилгаанд дуртай, муу эр цагдаад дуртай гэдэг үг сүүлийн үед бүрэн батлагдлаа. МАН сөнөтүгэй. Монгол орон мандтугай.
2012-05-16
Dok:
yostoi unen bayar darga chni darga shig hundee. Enhbayariig shorond hiiyee
2012-05-16
GEE:
Монгол орон минь үүрд мандан бадраг. МАН бүтээснээсээ ихийг бүтээх болтугай
2012-05-16
Төрд ноён нуруутай, жудагтай хүн бус хууль дээдэлдэг хүн гарч ирсэн үед л төр төр шиг болно.
FF250:
МАН баривчилгаа, шоронжилт хоёрыг л бүтээсэн. Бусад бүтээсэн гээд байгаа юмнууд нь бүгд гадны улсаас авилгал авч, гадны хүмүүсээр хийлгэсэн ажил. Муу төр баривчилгаанд дуртай, муу эр цагдаад дуртай гэдэг үг сүүлийн үед бүрэн батлагдлаа. МАН сөнөтүгэй. Монгол орон мандтугай.