“SAMSUNG GALAXY S25" НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Samsung Electronics” компани хамгийн нимгэн ухаалаг утас “Galaxy S25 Edge” загвараа олон нийтэд танилцууллаа. "Хязгаараас давсан нимгэн" уриан дор нээлтээ хийсэн энэхүү утас нь хөнгөн бөгөөд хүчирхэг ажиллагаатай гэдгээрээ онцлог. Samsung “Galaxy S” цувралуудын хамгийн нимгэн загвар болж буй “Galaxy S25 Edge” нь ердөө 5.8 мм зузаантай. Харин бусад загварын нь хувьд буюу энгийн “S25” 7.2 мм, “S25 Plus” 7.6 мм, “S25 Ultra” 8.2 мм зузаантай байна. Жингийн хувьд “S25 Edge” нь 163 гр бол стандарт “S25” нь 162 гр аж.