Гадаадад “Хар од” болсон Монголчууд

img

Монголчууд “Бадарчин явсан газар балагтай, батгана ниссэн газар өттэй” хэмээн ярьдаг. Тэгвэл сүүлийн үед энэ хэлц үгийг “Монголчууд явсан газар балагтай” хэмээн өөрчилхөд хилсдэхгүй болжээ. Сүүлийн үед гадаад явж галуу шувууны мах зооглох болсон эрхэмүүд хар тамхи, хүн амины хэрэг, хулгай, биеэ үнэлэх, хүний наймаа зэрэг гэмт хэрэгт ихээр холбогдох болсон юм. Гэсэн ч Монгол улсын Төр засаг хэрэгт холбогдож буй иргэддээ ямар нэгэн анхаарал тавьж улсын зүгээс арга хэмжээ авдаггүй, зөнд нь хаядаг. Тиймээс гадаадад гарч "Хар од" болж байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Зөвхөн энэ он гарснаас хойш амиа хорлох оролдлого хийсэн, гадаадад осолд орж амиа алдсан, нэгнийгээ хөнөөсөн, гадаадын иргэнийг хутгалсан, биеэ үнэлсэн, хар тамхи тээвэрлэсэн гээд цөөхөн хэдэн Монголчууд гадаадад хэрэгт холбогдсоор байна. 3000 воны үнэтэй Монгол бүсгүй Солонгост “од” болов Солонгос улсын нэр нөлөө бүхий улсын их дээд сургуулиудад суралцахаар ирсэн гадаадын оюутнууд, ялангуяа Хятад болон Монгол оюутан охидууд биеэ үнэлж байгаа талаар Солонгосын цагдаагийнхан мэдээлэл авсан байна. Тиймээс Сөүл хотын Юнгсан дүүргийн цагдаагийн газрынхан шөнийн клуб болон VIP салонуудад шалгалт хийжээ. Зөвхөн уржигдар гэхэд иргэн Пак болон түүний  гэргий Гуан нарын ажиллуулдаг рүүм салоноос тус улсын их дээд сургуульд суралцдаг 5 Хятад, 1 Монгол оюутныг  саатуулаад байгаа аж. Солонгос хэлний анхан шатны мэдлэгтэй гадаад оюутнуудыг, цагт 15 мянган воны хөлстэйгээр бааранд зөөгчөөр ажилд авна гэсэн зарлалыг интэрнэтэд тавьж, цагийн ажил хийхээр ирсэн охидуудад VIP салонд ажиллавал илүү их мөнгө олж чадна хэмээн санал тавьж уг саналыг хүлээж авсан охидууд ийнхүү биеэ үнэлдэг байсан нь тодорхой болжээ. Мөн тэдэнд дэлхийд алдартай гоо сайхны брэндийн бүтээгдэхүүнийг биеэ үнэлбэл хямдхан өгнө гэж хэлсэн үгэнд итгэж ажилласан охидууд ч байгаа ажээ.Үнэхээр энд биеэ үнэлж ажилласан хятад оюутанд гадаадын гоо сайхны барааг 10 хувь хямдхан үнээр өгснийг,  тухайн оюутан үнээр нь найздаа зарж байсан ч явдал болж байжээ. Монгол оюутан охин  нэг удаадаа 300 мянган воноор биеэ үнэлж, олсон мөнгөнийхөө талыг өөртөө авахаас гадна 2 цагт 20 мянган вон авч рүүм салонд ирсэн Солонгосчуудад ширээний хүүхэн болж үйлчилдэг байсан байна. Одоогоор  баригдаад байгаа дээрх 6 оюутан бүсгүйтэй хамт буудалд хоносон Солонгос эрэгтэйчүүдийг тэдний буудлын мөнгөө төлсөн картын дугаараар эрж олон хариуцлагад татах ажил мөн эхлээд байгаа юм байна. Эрээний Монголчууд Хэдэн жилийн өмнө хэдэн навтгар шавар байшин, шар тоосноос өөр юу ч үгүй байсан тосгон өнөөдөр Монгол улсын нийслэлээс ч илүү хөгжилтэй болсон. Хэдхэн жилийн дотор өнгөө өөрчилсөн Эрээн хот сайныг ч, саарыг ч зэрэг зэрэг хөгжүүлсэн. Гэхдээ саар талыг нь Монголчууд хөгжүүлж байгаа гэхэд их хатуудахгүй. Өнөөдөр Эрээн хотод биеэ үнэлж байгаа бүсгүйчүүдийн ихэнх нь Монгол бүсгүйчүүд. Улаанбаатараас Эрээнийг зорин очиж биеэ үнэлж байгаа бүсгүйчүүдийн дийлэх нь 16-23 насны залуусбайна. Худалдагдсан охид Гадаадад өндөр цалинтай ажилд зуучилж өгнө гэх зарын золиос болсон охидууд ихэвчлэн Малайз, БНХАУ, Макао, БНСУ-д худалдагдаж биеэ хүчээр үнэлдэг. Өөрөөр хэлбэл тэд Монголоос “ирсэн” зардалаа төлөхийн тулд биеэ үнэлэхээс өөр аргагүй дарамтанд ордог байна. Манай улсад хамгийн анх 2000 онд ОХУ-ын иргэн М нь нэр бүхий 5 эмэгтэйг “Югослав улсад бүжигчнээр ажиллуулна” гэж хуурч мэхлэн хил давуулан худалдсан хэрэг бүртгэгдсэнээр хүн худалдаалах гэмт хэрэг “дэлгэрч” эхэлсэн түүхтэй. Бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдагдаж байгаа охидоос 41 хохирогчийг эх оронд нь буцаан ирүүлсэн байна. Зөвхөн 2009 онд ГХЯ, цагдаагийн байгууллага, ТББ-ууд хамтран хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон нийт 16 эмэгтэйг, үүнд Турк улсаас 3, БНХАУ-аас 12, Малайз улсаас 1 эмэгтэйг эх оронд нь эргүүлэн авчирчээ. Охид, бүсгүйчүүд ихэвчлэн гадаадын чинээлэг хүнтэй гэрлэх, эсвэл гадаадад гарч ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэх, гадаадад суралцахын тулд ямар нэгэн баталгаагүй этгээдэд хандах, ингэснээрээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч золиос болох нөхцөл бүрддэг. Араб залууг Шведэд “дээрэлхэв” “Ice top” хамтлагаас өрх тусгаарлан багын анд Манлайтайгаа нийлж “S and I” хамтлагийг үүсгэн байгуулж нэлээдгүй амжилттай  уран бүтээл туурвиж байсан Бадгаа  буюу /С.Бат-Отгон/ одоогоос таван жилийн өмнө танхайн хэргээр ял эдлэж байсныг түүний хамаатан садан найз нөхөд хөөцөлдөж байж суллуулан Швед явуулсан. Гэтэл Швед улсад сурахаар очсон тэрээр визнийхээ асуудлыг шийдүүлэхээр хүлээх хугацаандаа хүний аминд хүрч Шведийн шоронд 13 жилийг өнгөрөөхөөр болсон. Тэрээр хэрэг гардаг өдөр гудамжинд сагс тоглож байсан бөгөөд хэдэн араб залуус бөөнөөрөө дээрэлхэн зодож яс үндсээр нь доромжилж улмаар зодохоор дайрчээ. Тиймээс өөрийгөө хамгаалж дайрч ирсэн залуусыг хоёрыг нь хутгалсан ба хутгалуулсан залуус эмнэлэгт хүргэгдсэн ч 18 настай Ребел Шариф шархаа даалгүй нас баржээ. Шведийн шүүхээс Бадгаагийн хэргийг аргагүй хамгаалалт гэж үзсэн боловч мэс хэрэглэсэн гэх шалтгаанаар 13 жилийн ял өгсөн юм. Хар тамхи Монголчуудыг Хятадад цөлж байна Монголчуудтай холбоотой хар тамхины хэрэг манай урд хөршид ихээр гарах болов. Түүнчлэн хар тамхи, мансууруулах бодистой хамаарах гэмт хэргийн эзэн холбогдогчид хилийн чанадаас буюу тодруулбал урд хөршөөс өвс, кокейн зэргийг зөөвөрлөх чиглэлтэй байдаг аж. Грамм нь хэдэн мянган ам.доллараар үнэлэгддэг “Цагаан тахал” Монголчуудыг Хятадад цөлөх шалтгаан болж байна. Хар тамхи наймаалагчид Хятад улсад үйлдэл дээрээ баригдах явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдээд байгаа юм. Одоогоор БНХАУ-д хар тамхи худалдсан, зөөвөрлөсөн, хадгалсан гэх хэрэгт холбогдсон манай улсын 5-7 иргэн байгаа аж. Гэтэл сар хүрэхгүйн өмнө Хятад Хонконгийн хилээр хар тамхи авч гарахыг завдсан манай улсын долоон залуу баривчлагджээ. Тэдний гурав нь Хонконгийн хилд саатуулагдсан бол дөрөв нь БНХАУ-ын гаалийнханд баригдсан аж. Хар тамхины эсрэг хуулийн заалт маш хатуу үйлчилдэг Хятадад баригдсан дөрвөн залууд цаазаар авах ял оноосон бол Хонконгд байгаа залууст 2.5 жилийн ял оноосон аж. Тэдгээр залуус хар тамхи зөөвөрлөхөд нэгдсэн ч хоёр хэсэг болж явсан бөгөөд хоёр өөр хууль, өөр орны хил дээр баригдсан гээд тоочоод байвал олон хэрэг дурьдагдана.  Өнгөрсөн хугацаанд хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан Монголчуудын тоо БНХАУ-ын хуулийн байгуулагын ажиглалтаар өссөн дүр зурагтай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

galaa:
baga yastan genee arabuud baga yastan boloh yum bol 3 say hurehgui mongol hen ch bish bno erguu pizdakuud
2012-06-12
Badgaagiin naiz:
Ene setguulch yagaad shaagaad bgam be? Badgaa uuruu sagsnii talbaid todorch baigaad zoduulsan shde. Hel ch medehgui baij. Tegeed gereesee hutga avaad hariuga avna geed yavj bhad ni shaal tanihgui baga yastan jaahan bandi dairaldahaar ni uurandaa hutgalsan shde. Bitgii ingej hudlaa medeelj bai
2012-02-26
MGL:
MOGNOL HUNII UHAMSRIIG DEESHLUULEHGUI BOL MONGOL ULSIIN NER HUND ULAM L UNAH BNO ZUVHUN ZOOSNII NUHEER AMIDRALAA HARJ BOLOHGUI SH DEE. UUND TUR ZASAG CH IH BURUUTAI MONGOLD JIRIIN HUMUUS AMIDRAHAD MASH HEZUU. ORCHIN NUHZUL NI MUU BIE BIYEE ER HUNDELDEGGUI YADAJ BHAD,10 JILIIN SURGUULID EH ORNOO HAIRLAH BIY BIYEE HAIRLAH TALAA RHICHEEL ZAAJ BAIMAAR YUMAA. ZUVHUN MONGOL ULS MONGOL ONIIG 1 ZUSTAI BID NAR L HUJGUULJ AVCH YAVAH YOSOTI ENE TER GEED L ZUNDUU L YUM BNA SH DEE TEGEHGUI BOL BIY BIYNEE HAIRLAJ HUNDELJ MEDEHGUI HUMUU SCHIN YAJ HUNLEG, SHUDARGA SHUNALGU BOLOH VE ZUUHUN MONGOLCHUUD ENE MASH CHUHAL
2012-02-14
mongolchuud bugdiig hiij chadna hamgiin gol ni yag barih meregjiliin geh todotgoson ereen tsaas baihgui bolood l ajild orj chadahgui baigaa yum,orloo gehed ereen tsaastai henbugain ch ajiliig olhoon hiichihej chadaj baigaa baihgui yu,gol ni tuunii uramiig hugalsan tsalin ogohoor hoorhii ted chin gomdoj gutardag baihgui yu,ereen tsaastaid ni 600myanga harin tsaasguid ni 160myanga ene chin aimshigtai yalgavar uzej baigaa bizdee?ingej hoyriin hoorond doromjluulj baihaar geed gudamjind garch ooriig ni yalgavar uzdeggui heden arhichin naiz nartaigaa niilj tedenteigee hog tuuj tushaasan shigee olson orlogoo yadarsan negenteigee huvaaj idej huvaaj uusaar mongoliin saihan setgeltenguud, hoorhii hun chanartanguud,yadarsan irged ni ulam dooshoo ortsgooj uhsen ch hen tooh yum gej zolbin nohoinoos dor amidarch yavaa ni bas tednii buruu bish geltei,niigem ni ooroo tedniig tulheed baina shuudee,mongold iim humuus ochnoon myangaaraa halitarch hazgai gishgehed tun chig oirhon yavna daa
2011-12-25
mash ih mongotei bayan baisan bol,eruul saruul huch tenheetei ch amidraliin erheer erdem bolovsorolgui zaluuchuudaa hiij chadahaar ni burtgej avaad 2,3-n heseg barilgiin ajiliig ehluulj tuun deeree surgaj avaad,meregjiliin chadvarlag humuuseer udirduulaad l,bas tsaling ni sain ogood l,husvel ajilchidaa oron suutsnii zeelend hamruulaad l(medeej oorsdoo amidrah bairaa chadahaaraa sain hiine bas hurdan) zereg zereg barigdaj baigaa bairiin chanariig shalgaj dugendeg humuustei,hen sain hurdan chanartai hiisen groupiig ni shagnaj amraltand 3-7honog amraagaad l,daraagiin barilga tsetserleg hot tolovlolt tohijoltoo onoo sain ajillaj suraltssan zaluusaaraa bariulaad l bas deer ni ajilchid beltgeed l,olon humuusiig amidraltai ni oroh orontoi ni tsalintai yum chin hooltoi bas jargaltai baina shuu dee,tegvel mon saihnaa
2011-12-25
Batboldoo zorigtoo altanhuygaa bayartsogtoo ganhuyagaa elbegdorjoo
2011-12-03
urlag uls turiin yanhan emgenuud ingej ""Balck swan" bolokh zamyg neeseer baikhad ed nar yakhav dee? Uursdiiguu od, bolovsroltoi, chadaltai geed baidag avgai naraas suraltsaj baigaa yum bailgui dee. TV-geer uursdiiguu umuurun reklamdchina, iveen tetgegch olchino. Kharin ed nar yakhyn? ? ?
2011-11-02
Õ¿í áóðõíû çààñàí çàìààð ë ÿâäàã þì äàà. Õóâü òººð㺺 ººðñ人 ë øèéääýã. Õ¿íèé ýðõýýð æàðãàõààð, ººðèéí ýðõýýð çîâ ÷ ãýæ õýëäýã. Ýõ îðîíäîî ýðõ ÷ºëººòýé çîâîõ íü ãàäààäàä áîîë áîëñíîîñ õàìààã¿é èë¿¿ áàéëã¿é äýý.
2011-10-22
Õîëëèâóäûí àëìàçàí ç¿¿ëòýýð áèåý ¿íýëäýã Òåéëîð ãýäýã àâãàéã îä ãýýä áàéäàã ñàíàãäàõ þì. Òýð àâãàé àëìàçààð áèåý ¿íýëäýã áîë ÿäóó õ¿¿õýí âîíîîð ¿íýëæ áîëîõã¿é þó. Äàðãàäàà áèåý ¿íýëæ òóøààë äýâøäýã ÿíõíûã ÿíõàí ãýõ ¿¿ àæèë õýðýã÷ ýìýãòýé ãýõ ¿¿.Áîäìîîð þì èõ áèé ø¿¿.
2011-10-20
Manai MONGOLchuud jaahan ch gesen eh ornoo boddog bolmoor yum unuudur mongolchuud Hongkong China,Singa-d yu hiij amidarch b na hulgai hiij l amidarch b na eniig tend b gaa manai elchin konsuliin nuhduud bugd l medej b gaa odoo l gehed Guanzhoud OU-n uzesgelen bolj b na tend manai buh hulgaich nar tsuglasan b na gej b na ted nar Mongol gedeg nereiig unen buzarlaj b na Adaglaad amidrah gej yavaa mongolchuudiigaa hurtel niileed hudlaa helj mungii deeremdej b na Ed nar chin neg l ih gangan Brendiin huvtsas umssun humuus unendee Mongoliig gutaagsad shuu dee Hulgailsan huvtsasaaraa mongoliin delguuriig hangaj buzartuulj b na Gar utasniihan mun yalgaagui Undesnii ayulgui baidal end ch bas hamaaraltai Oros gadaadad hulgain gemt hereg hiisen hunee uursduu ochij barij b na manaih tegehed yaj b na Unen ichmeer shuu dee.........
2011-10-20
Yoo chi yuu be . Tegeed ene gadaadad hun shig amidarch baigaa yum uu golgoo. Odoo mongol hunii hubiv mongoloos oor saihan gazar ene delhii deer daanch alaga. Hunii nutagt booliin bool hiij amidarch baij chi zugeer duugai bai. Ene swedend hamgiin hayamthan yanhan mongol huuhnuud bna. unen ichmeer shuu. Ed mongold ch ingej hyamthsn biyee uneldeggui baih aa. Odoo udahgui eh oronooosoo uuchilal guigaad yavaad ochnoo torson eh oron mini tosood avah bsilgui dee. Heden haltar togrog yuu yum be.
2011-10-20
eh orondoo hun shig ajillaj amidarj boldog bsan bol yu gej ingej badarchin bolj yavah vde. yaduugiin gaigaas bolj hairan shn zaluu nas, erh chuluu.... haramsmaar bna.bidnii tsuuhun mgl-chuud ingej yavah yosgui ymsan. zarim ni hagartlaa bayjaad, zarim herchim talh, ayga hoolnii tuluu ami nasaa, amidralaa zolioslood.....
2011-10-20
улсаа хөгжүүлээд ажил орлоготой байсан бол гадаадад очиж балаг болохгүй биз гайхаад байх зүйл алга даа
2011-10-20
ene bol xyb xvnuu ooroon xvselee byryy ashuglaj baugaa teneg zvul shvv dee...................
2011-10-20