Энэ 7 хоногт Төрийн ордонд хэлэлцэгдэхээр товлогдсон асуудлууд...
УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮДИЙН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 13-ны Даваа гаригт:
• Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас "А" танхимд; • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас "Б" танхимд.
АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 13-ны Даваа гаригт:
• Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "А" танхимд;
• Өмгөөллийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "Б" танхимд;
• Зээлийн мэдээллийн тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зээлийн мэдээллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "В" танхимд;
• Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
• Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас "А" танхимд;
• Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах, түүний байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоох, шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай саналыг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас "Б" танхимд;
• Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд.
12 дугаар сарын 14-ний Мягмар гаригт:
• Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас "В" танхимд;
• Эрүүл мэндийн тухай /Шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 11.30 цагаас 334 тоот өрөөнд.
12 дугаар сарын 15-ны Лхагва гаригт:
• Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас "В" танхимд;
• Төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
• Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын гишүүдээс 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газраас 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас "В" танхимд.
БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 14-ний Мягмар гаригт:
•1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас "А" танхимд: Хэлэлцэх асуудал:
• НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хөнгөлөлттэй зээл, Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Зах зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, санал дүгнэлтээ АБГББХ-д хүргүүлнэ/;
• Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
• Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
• Зээлийн мэдээллийн тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зээлийн мэдээллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.
•2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас "Б" танхимд: Хэлэлцэх асуудал:
• Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх захим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/.
•3. Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас "А" танхимд: Хэлэлцэх асуудал:
• НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хөнгөлөлттэй зээл, Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Зах зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, санал дүгнэлтээ АБГББХ-д хүргүүлнэ/;
• "МИАТ" ХК-д нийлүүлж буй шатах тослох материалын тендер шалгаруулалтын үр дүн, үр нөлөө сэдвээр Үндэсний аудитын газраас хийсэн аудитын тайланг сонсох; • Утаа бага гаргах зориулалт бүхий түлш боловсруулахаар төсвөөс санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалт үр дүн сэдвээр Үндэсний аудитын газраас хийсэн аудитын тайланг сонсох;
• 2010 онд өвөлжилт хүндэрсэн аймгуудад улсын төсвөөс олгосон хөрөнгийн зарцуулалт, хэрэгжилт, үр дүн сэдвээр Үндэсний аудитын газраас хийсэн аудитын тайланг сонсох.
12 дугаар сарын 15-ны Лхагва гаригт:
•1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас "А" танхимд: Хэлэлцэх асуудал:
• Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/.
•2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас "Б" танхимд: Хэлэлцэх асуудал:
• Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/.
•3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас "А" танхимд: Хэлэлцэх асуудал:
• НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хөнгөлөлттэй зээл, Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Зах зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх/;
• Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан "Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд олгох нэмэлт Зээлийн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх/;
• Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх/;
• "Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
• Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Хөгжлийн бодлогын санхүүжилт-2" хөтөлбөрийн санхүүжилтийн хэлэлцээр болон "Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай /хэлэлцэх эсэх/.
УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2010 ОНЫ 12 ДУГААР САРЫН 16, 17-НЫ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРИГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
• Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
• Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
• Зээлийн мэдээллийн тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зээлийн мэдээллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
• Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
• Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
• Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх захим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
• Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
• Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Хөгжлийн бодлогын санхүүжилт-2" хөтөлбөрийн санхүүжилтийн хэлэлцээр болон "Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай /хэлэлцэх эсэх/;
• Улсын Их Хурлын гишүүнГ.Батхүүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Хуулийн хэрэгжилтийг хангах, хууль сурталчлах үйл ажиллагааг сайжруулах талаархи асуулга"-ын хариуг сонсох;
• Улсын Их Хурлын гишүүнСу.БатболдоосХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Байгальорчин, аялал жуулчлалын сайд нарт тавьсан "Халх голын бүс нутагт мал аж ахуй, газар тариаланг хослон сэргээн хөгжүүлэх "Халх гол" төслийн хэрэгжилтийн талаархи асуулга"-ын хариуг сонсох.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ