Орон нутгийн замд осол гарч хүн нас барав
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-р багт Hyundai Elantra маркийн автомашины жолооч Е нь явган зорчигч 16 настай Е нь мөргөж амь насыг нь хохироожээ. Замын гадаргуу халтиргаа гулгаатай байгаа энэ үед жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах, улиралд нь тохирсон дугуйгаа тавих, халтиргаатай зам дээр хурдаа тохируулж явахгүйгээс осол их гарч байна. Жолооч нь орчныг зөв үнэлснээр гарч болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлж чадах юм. Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ