Хохирогч Ц.Гончиг тэмцлийн хурц хэлбэрийг сонгож өвлийн хашаа байшингаа ч шатаана гэж байна

img

15 настай Б охины амь насыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд холбогдох хэргийг Нийслэлийн Прокурорын газар хянах хугацаа энэ сарын 17-ны өдөр дуусах юм.

Харин талийгаач охины аав Ц.Гончиг маргааш сэтгүүлчидтэй уулзахаар цаг товлоод байна. Хохирогч Ц.Гончиг өнгөрөгч сарын эхээр Ө.Хэрлэнчимэгийн ар гэрийнхэн, хамаатан садан Ганц худагт нэвтэрч, холбогдогчдын мэдүүлгийг зааж өгсөн хууль бус үйлдлийг шалгаж өгөхийг ШШГЕГ-ын дарга Ш.Ганхүүд гурван удаа тавьсан. Түүний хүсэлтийн дагуу Ганц худагийн урьдчилан хорих төвд албан шалгалт хийхэд тус хорих төвийн Эргэлт хариуцсан цагдаагийн ахмад н.Нэргүй, УМБГ-ын тус хорих анги дахь төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа н.Соёлмаа нар хууль бус үйлдэл гаргасан нь тогтоогдсон юм. Гэсэн ч тэдгээр хүмүүст хариуцлага тооцоогүй байгаа юм.

Тиймээс Ц.Гончиг гуай хорих төвийн Эргэлт хариуцсан цагдаагийн ахмад н.Нэргүй, УМБГ-ын тус хорих анги дахь төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа н.Соёлмаа нарыг Ө.Хэрлэнчимэгийн ар гэрийнхнийг Ганц худагт дураар нь нэвтрүүлсэн тул албан тушаалаас нь халахыг шаардаж буй юм байна. Мөн дээрх шаардлагаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байгаа бөгөөд шаардлагад нь долоо хоногийн дотор нааштай хариу ирүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгож өөрийн зураг, малгай, шагналаа, цаашлаад өвлийн хашаа байшингаа ч шатаана гэж хэлж байна.

Харин хохирогч Ц.Гончигт үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлж буй өмгөөлөгч О.Баасанхүүгийн өмгөөлөх эрхийг нь түдгэлзүүлэх гомдлыг Ө.Хэрлэнчимэг нарын ар гэрийнхэн Өмгөөлөгчдийн холбоонд тавьсан хэвээр байгаа аж.

Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

NAA-n darga Gantomor, UXG Odbayar Zasag darga Janlab terguutei xubildagchid ARD tumnii omchiig xulgailj xubiin ezemshild oruulsan shunaliin tulamuud 120-n ter bym togrognii uhe buxii NAA-XK -iig XUBIIH kompani bolgood zogsoxgui MONGOLD xamgiin untei usiig Dornodiin ard tumend zarj shaxaj toolluurdaj SHUDARGA orsoldoonii xuuliig zorchij bnaa???edgeer luibarchidiig ABLIGATAI temtsex gazart ogox , es bolboos ard tumnii shudarga shuuxaar tsaazalbal zoxino.DORNOD CHUUDAA shudarga irgen bur temtsetsgiie!!!!XAN XERLEN GOLIIN MINI ARIUN US XUBID OCHIX ESGUI!!!DORNOD US 999@yahoo.com
2012-01-01
tim bl biyse altsgay
2011-11-14
АЛУУРЧИДАД ҮЙЛЧИЛДЭГ ТӨРТЭЙ УЛСДАА БИД
2011-10-11