Амралтын хоёр өдөр согтуугаар жолоо барьсан 68 жолоочыг саатууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг амралтын хоёр өдөр саатуулсан байна. Энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдсэн найман зам тээврийн осол гарчээ.
Баянзүрх дүүргийн нутаг хоёрдугаар эмнэлгийн урд замд Hyundai Sonata EF маркийн автомашины жолооч Ц нь Mazda-323 маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч, 46 настай М гэмтсэн байна. Hyundai Sonata EF маркийн автомашины жолооч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос ийнхүү осол гарчээ. Түүний согтуурлын зэргийг шалгахад 0.62 гарсан байжээ.
Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ