Эмээлтийн орчимд явган хүнийг дайраад зугтжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвд 209 дуудлага ирсэн байна. Энэ сарын 11 ны өдөр хүний амь нас эрсэдсэн ноцтой зам тээврийн осол гарчээ. Сонгинохайран дүүргийн нутаг Эмээлтийн зам, “Их нуруу” агуулахын баруун замд марк, дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 25 настай О-г дайрч, амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин зугтжээ. Уг хэрэг 05.30 цагийн орчим гарсан байна. Одоогоор эзэн холбогдогчийг эрэн сурвалжилж байгаа аж. Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ