
Сонгинохайрхан дүүргийн Одонтын 24 дүгээр гудамжинд оршин суугч 49 настай Б гэгч эрэгтэй архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 51 настай өөрийн эхнэрээ архи уулаа хэмээн зодож амь насыг нь хөнөөжээ. Хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт орших Овоотын задгай хэмээх газарт хулгайн хэрэг гарлаа гэсэн мэдээллийн дагуу шалгахад 25 настай Б гэгч эрэгтэйн гэрийн хаалгыг эвдэн орж гэрт нь байсан sharf маркийн хөргөгч, LCD зурагт, зурагтын тавиур, ор болон сунадаг буйдан, гал тогооны тавиур зэрэг эд зүйлсийг авч явсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ