319 хүн архинд хордож амь насаа алджээ

img

Согтууруулах ундаа хэтрүүлсэн хэрэглэснээс болж олон гэмт хэрэг гардаг. Үүний нэгэн адил он гарснаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 46662 иргэнийг эрүүлжүүлсэн байна. Түүнчлэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс авсан албан ёсны судалгаагаар 319 хүн архинд хордож нас баржээ. Дашрамд дурдахад, Нийслэлийн цагдаагийн газрын дарга С.Баатаржавын мэдээлснээр нийт 22 төрийн албан хаагчид архидан согтуулахтай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эдгээрт нийслэлийн төр, захиргааны байгууллагын дарга нар, мэргэжилтэн, сургуулийн захирал, сургалтын менежер зэрэг багтжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

arhichid arhia uuj uheed mongol orniig mini tseverleed ogvol taarna shd...........
2011-11-05
turiin alban xaagchid ugaasaa sain l uudiishd hu
2011-10-24