
БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны харьяат иргэн Б болон манай улсын иргэн Т нар бөхийн зодог шуудганд боосон алт хилээр гаргахыг завджээ. Хил, гааль тагнуулын байгууллагынхан Замын-Үүдээр БНХАУ руу галт тэргээр зорчиж явсан дээрх хоёр хүний бие болон ачаанд үзлэг хийснээр гулдмайлсан 3.5 кг алт нуусныг нь илрүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ