
Сонгинохайрхан дүүргийн арванэгдүгээр хорооны иргэдээс нэгнийгээ хутгалсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирснийг харьяа дүүргийн ажилтнууд шалгахад, дунд сургуулийн сурагчид архидан согтуурч, 16 настай эрэгтэй М нь 15 настай эрэгтэй Б-г гуян тус газар нь хутгалж гэмтээсэн байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ