
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 20 настай охины амийг хөнөөж, цогцсыг нь шатаасан ноцтой хэрэгт яллагдагчаар татагдсан 16 настай Г гэгч цавуу үнэрлэж мансуурдаг байсныг мөрдөн байцаагч нь тогтоожээ.
Уг хэрэг өнгөрөгч зургадугаар сард үйлдэгдсэн бөгөөд Г, У нарт Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.7, 91.2.11-т зааснаар буюу шунахай сэдэлтээр, уулгалан довтлох, дээрэмдэх замаар, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хүний амь хөнөөсөн, 153.2-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэх үндэслэлээр буруутгаж байгаа.
Тэдэнд холбогдох хэргийг прокурорын хяналтаас шүүх рүү шилжүүлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ