Хууль бусаар хор оруулж ирэхийг завджээ

img

Энэ сарын 10-ны өдөр Москва-УБ чиглэлийн 06-р галт тэрэгний зорчигч Д.Долгормаа, С.Баярмаа нар импортын лицензгүй, тусгай зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Тэд “Барсучий жир” нэрийн доргоны тос 200 хайрцаг, “Домовой” гель нэрийн ахуйн шавьж мэрэгчгүйтгэлийн хор 200 хайрцаг,   Фарингосепт 40 уп, Анаферон 50 хайрцаг,   нийт 2,5 сая төгрөгний эм хууль бусаар оруулж ирэх гэж байсан аж. Эдгээр эм, эмийн бүтээгдэхүүнүүдийг хурааж улсын орлого болгожээ. Мөн Алтанбулаг хилийн боомтоор экспортлогч улсын гэрчилгээгүй, импортын мэдэгдэлгүй 2640 ширхэг 600000 төгрөгний өндөгийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг хурааж устгалд оруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шалгаад шаардлага хангахаар байвал нь зах зээлийн үнээс хямдаар зараад улсын орлого болгочиж болдгүймүү, дэмий устгаж байхаар зөвшөөрөлгүй л болохоос хүний хэрэгцээг хангаж, мөнгө олох гэж л оруулж ирсэн байж таараа шд
2011-10-25
ovooshd. horiot baraa ilreegui umnu n oruulj bsan l bol.d shalbaagan deere haltirch bgaan ene
2011-10-25