Шведэд амьдарч байгаа хүүхдүүдийн нэрийг зарлахгүй

img

Шведийн цагаачлалын албанаас Хүүхдийн төлөө газарт хандан Шведэд хууль бусаар оршин сууж байгаа гэх 5 хүүхдийн талаарх мэдээллийг тодруулах хүсэлт тавьсны дагуу Хүүхдийн  төлөө газар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч, хамтран ажиллаж байгаа аж. Мэдээллээр Монгол хүүхэд Шведэд үрчлэгдсэн болон Швед рүү хууль бусаар хилээр нэвтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байжээ. Мөн УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газраас албан ёсоор мэдээлснээр 1 хүүхэд  Шведэд иргэний шинэчилсэн бүртгэлд, 1 хүүхэд Монголд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байна. Үлдсэн 3 хүүхдийн талаарх мэдээлэл архивын болон цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байгаа гэнэ. Швед дэх Монголын Элчин сайдын Яамтай холбогдсон боловч Шведэд монгол хүүхэд хууль бусаар оршин сууж байгаа тухай мэдээлэл ЭСЯ-д ирээгүй тул цагаачлалын албатай холбогдон, мэдээллийг тодруулах, хамтарч ажиллах хүсэлтийг манай талаас тавьсан байгаа юм. Түүнчлэн хүүхдийн эрхийг хүндэтгэх, хамгаалах үүднээс нэрсийг зарлах нь боломжгүй гэж үзэж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oilgomjtoi etseg ex hi xaraar amidardag olcon mongooroo xvvxdvvdee xvneer abchryylaad xiix umgvi xvvxdvvd xylgai gyylga xiij amidarch baigaa ex orond ni bytsaana gebel ex etsedtei bolood irne bytsaagaad abaad ir vvniig oilgoxgvi ajil ydaad jax um be
2012-01-06