Тэнсэн ялтай хүмүүсийг нийгэмшүүлэх талаар хэлэлцэнэ
Цагдаа, шүүх, прокурорынхон хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Хуулийн байгууллагынхны зохион байгуулж буй уг хэлэлцүүлэгээр тэнсэн ялтай хүмүүсийг хэрхэн нийгэмшүүлэх талаар ярилцаж, зөвлөлдөх юм. Хэлэлцүүлэг, уулзалт нь өнөөдөр 13.00 цагаас дотоодын цэргийн их сургууль эхлэх юм байна. Түүнчлэн маргааш 10 цагаас Улсын хэмжээний хэсгийн байцаагч нарын чуулга уулзалт” Төв аймагт зохион байгуулагдах бөгөөд Цагдаагийн байгууллагын удирдлагууд оролцох аж. Уг томоохон хэмжээний арга хэмжээг Төв аймагт зохион байгуулах шалтгаан нь гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл хүндрэлтэй аймгийн нэг учраас сонгосон талаар албаны эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн тус аймагт гарсан гэмт хэргийн болон бусад мэдээ мэдээллийг аймгийн цагдаагийн хэлтсээс авах боломжтой юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ