Гудамжинд үл таних хүнд хутгалуулжээ
Цэргийн төв эмнэлэгт хутгалуулсан хүн ирж хэвтлээ гэсэн мэдээллийг 12-р сарын 14-ний 14:00 цагт цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Сонгинохайрхан дүүргийн 14 хорооны иргэн 33 настай эрэгтэй О-г энэ сарын 05-ны 23:00 цагийн орчим Зүүннарангийн гудамжинд үл таних хүнд хутгалан гэмтсэнийг тогтоосон байна. Хохирогч тухайн үед найз Р-ийндээ очих гэж явсан гэнэ. Мөн энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны иргэн 24 настай Б гэгч согтуу үедээ эхнэртэйгээ маргалдан өөрийн хэвлийн тус газраа хутгалсан байна. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ