
Монгол, Польшийн Засгийн газрын хооронд байгуулсан “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээр” өчигдөр буюу 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж байна.
Энэхүү хэлэлцээрт Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, Польшийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Б.Стелмах нар Улаанбаатар хотноо 2011 оны 6 дугаар сарын 29-нд гарын үсэг зурсан билээ. Өнгөрсөн хугацаанд Монгол, Польшийн ГХЯ-дууд өөрсдийн хууль тогтоомжийн дагуу уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хоёр орны дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд нөгөө талын нутаг дэвсгэрт 90 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ