Зоос банкны захирлын хэрэгтэй танилцаж дуусч байна

img

Зоос  банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг тусгаарлан, харьяалал тогтоолгохоор Нийслэлийн шүүхэд хандсан талаар бид өмнө мэдээлсэн. Нийслэлийн шүүхээс тэдэнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шилжүүлсэн билээ. Уг хэрэгтэй шүүгч танилцах хуулийн хугацаа маргааш дуусгавар болно. Шүүгдэгч нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан эд хөрөнгө завшсан, 156 дугаар зүйлд заасан Банкны хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж. Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарыг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгаж буй аж.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yooy bi supermarketi.d ajillaj bgaad delguurees dutsan baraanii 30 huvi geed 1300000 togrognii orond unasan. baiguulaga maani tsagdaad ogood yag ene 2 avgai shig zuil angiar yal tulgasan kkk neg ch togrog neg h baraa avaagui bj shorind oroh shahsan shd. ene 2 shig ochnoon sayar idsen bol bas yahav dee
2011-11-13
YU CH MEDKU BAIJ BITGII HUTSAJ BAI TA BART YAMAR HAMAATAIN ENE HUMUUS! HIIH YUMA OLJ YADCHIH YUM
2011-10-31
10 жил өг хөрөнгөө нуусан байгаа олж хураа
2011-10-27
uu naaduul chini ix aixtar avgai nar ingex geed bsiin shudargaar shuugesei mungutei xumuusshdee zugeer garaad irj magadgui l yum
2011-10-27