Монгол залуус Украйны хакеруудтай хамтран мөнгө хулгайлжээ

Манай улсын иргэн Д.Энхцогт, Э.Жавхлан, С.Болор гэх 20-25 насны залуус Украйны хакеруудтай нийлж, кибэр гэмт хэрэг үйлдсэн байна. Тэд Германы “Well-Fargo” банкны үйлчлүүлэгчдийн картнаас 15 сая орчим төгрөгийг цахим аргаар луйвардсан аж. Эдгээр залуусыг УМБГ-ын эдийн засгийн хэлтэст шалгаж байна. Мэдүүлэг өгөх явцдаа Д.Энхцогт Украйны хакеруудтай нийлж, уг хэргийг үйлдсэн гэдгээ мэдүүлсэн аж. Германы хууль хяналтынхны ирүүлсэн мэдээллээр тэдний банкинд учруулсан хохирлын дүн цаашид нэмэгдэх магадлалтай байгаа аж. Ц.Одгэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ