Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцана

img

Өнөөдөр   Ардчилсан намын бүлгийн  хуралдаанаар  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцэх эсэх, Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг  хэлэлцэх эсэх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийн  төсөл, Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох Улсын Их Хурлын тогтоолын төслийг  хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх  аж.

Мөн Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг  шийдвэрлэх  аж.  Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ