20 настай эмэгтэйг хөнөөсөн хүүхдүүдийн хэргийг шилжүүллээ

img

Баянзүрх дүүргийн  есдүгээр хорооны нутагт 20 настай охины амийг  хөнөөж, цогцсыг нь шатаасан Г,У нарт холбогдох хэргийг  прокурорын хяналтаас өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн.Дээрх хэрэгт яллагдагчаар татагдсан У, Г нарт

Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.7, 91.2.11-т зааснаар буюу  шунахай сэдэлтээр, уулгалан довтлох,  дээрэмдэх замаар, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар  хүний амь хөнөөсөн, 153.2-т зааснаар буюу  бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн,  энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэх үндэслэлээр  яллах дүгнэлт үйлдсэн байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ