УИХ-ын тогтоолуудыг бүрэн эхээр нь

img

Монгол улсын 2011 оны төсвийн тухай хуулиар  улсын төсөвт 2011 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 2,492,330.3 сая төгрөгөөр , Монгол Улсын төсвөөс 2011 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 2,782,697.5 сая төгрөгөөр баталсан.    

Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулиар 2011 онд Хүний хөгжил сангийн хөрөнгөөс  эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт 20,206.1 сая төгрөг, бэлэн мөнгө хэлбэрээр 702,500.4 сая төгрөг, Оюутны сургалтын төлбөрт 82,500.0 сая төгрөг зарцуулахаар болсон.

Хүний хөгжил сангаас Монгол улсын иргэнд 2011 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолоор Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд 2011 онд Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийн хэмжээг 252 000 төгрөгөөр тогтоосон билээ. Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 21 000 төгрөгөөр тооцон олгох, иргэд өөрсдийн санаачилгаар ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зорилгоор авах тохиолдолд бэлэн бусаар Засгийн газраас тогтоосон журмын дагуу нэг удаа бөөн дүнгээр нь олгохоор болж байгаа юм.

Тэгвэл   Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай  УИХ-ын тогтоолуудыг Төрийн мэдээлэл эмхтгэлд дэлгэрэнгүй нийтлэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ