Ш.Чуданжийг дахин шалгана
2011-10-27

Зоос банкыг  дампууруулсан гэх хэрэгт холбогдсон Д.Батбаяр, Ш.Чуданжий, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн нарт холбогдох хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн билээ. Харин прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтад буцаасан байна. Тэднийг банкны хууль тогтоомж зөрчсөн, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг шамшигдуулж банк дампууруулсан хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа юм.
Shuud.mn
Сонин хачин