
Хан-Уул дүүрэгт орших “Эгэл” компанийн хашаанд томоохон хэмжээний гал гарч, Модны үйлдвэр шатсан байна. Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1, 2, 3 тасаг болон 14 дүгээр ангийн гал сөнөөгчид шуурхай ажиллаж галыг унтраалаа. Галын дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвд 21.00 цагийн үед ирсэн байна. Аврах гал унтраах анги долоон минутын дараа гал түймэр гарсан хаяган дээр ирж анхны арга хэмжээг авсан байна. Галыг унтраахаар хоёр ангийн гурван тасаг буюу 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж бүрэн унтраасан байна. Одоогоор галын шалтгааныг тодруулахаар шинжээч, байцаагч нар ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ