
Шведийн Цагаачлалын албанаас манай улсын Хүүхдийн төлөө газарт хандан тус улсад хууль бусаар оршин суун, гуйлга гуйж байгаа гэх таван монгол хүүхдийн талаарх мэдээллийг тодруулах хүсэлт тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүний дагуу Хүүхдийн төлөө газар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авахад, монгол хүүхэд Швед улсад үрчлэгдсэн болон хууль бусаар хил нэвтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байсан аж. Шведийн Цагаачлалын албанаас тэдгээр хүүхдийн нэрсийг манайд албан ёсоор өгсөн боловч УБЕГ-ын архиваас хайхад нэг хүүхэд тус улсад иргэний шинэчилсэн бүртгэлд, нэг нь Монгол Улсад иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байв. Гэхдээ нэгнийх нь нэр зөрсөн тул хуурамч бичиг баримтаар хил давсан байж болзошгүй гэнэ.
Харин үлдсэн гурвынх нь талаарх мэдээлэл архивын болон цахим мэдээллийн сангаас олдоогүй аж. Тиймээс цагдаагийн байгууллагаас уг хүүхдүүдийн талаар шалгаж эхэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ