Ач зээ нарынхаа нүцгэн зургийг тараасан эмэгтэйчүүдийг шүүлээ

img

Шведийн Фалун хотын шүүх 38-70 насны 20 гаруй эмэгтэйн бузар хэргийг шүүж, нэгээс бусдад нь мөнгөн торгууль ногдуулаад өнгөрчээ. Эдгээр эмэгтэйчүүд өсвөр насны хүүхдүүдийн нүцгэн зураг, садар самуун бичлэгийг 43 настай Ларс Скоглунд гэгчид нийлүүлдэг байсан аж. Эмэгтэйчүүдээс нэг нь л хэргээ хүлээсэн бөгөөд бусад нь Скоглундын бузар хэргийн золиос болсон гэж өөрсдийгөө мэдэгдэж байж. Энэ хэрэгт холбогдсон нэгэн эмгэн ач, зээ нарынхаа чармай нүцгэн зургийг хүртэл нууцаар авч, нийлүүлж байсан нь илэрчээ. Ларс Скоглунд эмэгтэйчүүдтэй интернэтээр дамжин танилцаж улмаар хүүхдийн хүчирхийлэл, садар самууны талаар яриа өдөж, зураг бичлэг олж авдаг байжээ. Шүүх хэрэгтэн эмэгтэйчүүдийн нэгд нь л нэг жил шоронд хорих ял оноож, бусдад нь 2500-18 мянган кроноор торгох шийтгэл ногдуулжээ. Мөн хэрэгтнүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нэрийг нь зарлалгүй, зургийг нь ч нууцалсан байна. Эмэгтэйчүүд хүүхдийн хүчирхийллийн хэрэгт гар бие оролцсон нь эхэндээ цагдаа нарын хувьд итгэхийн аргагүй зүйл байсан гэнэ. “Бид эхэндээ буруу мөрөө хөөчихлөө гэж бодсон. Гэвч аажмаар эдгээр эмэгтэйчүүд үнэхээр хэрэгт холбогдолтой болох нь илэрч эхэлсэн” гэж цагдаагийн ажилтан ярьжээ. Ларс Скоглундын гэрийн компьютероос 1181 ширхэг өсвөр насны хүүхдүүдийн нүцгэн зураг, хүүхдийг хүчирхийлж буй бичлэг олджээ. Амьдралын түвшин өндөр, нэр хүндтэй эмэгтэйчүүд яагаад ийм бузар хэрэгт гар дүрэх болсныг сэтгэл судлаачид тайлбарлахыг хичээсэн байна. “Ахимаг насны эмэгтэйчүүд олонтой харилцаж, хэн нэгэнд хэрэгтэй байхын тулд юу ч хийхээс буцахаа больдог тал бий. Ялангуяа сэтгэл санаа тогтворгүй хүмүүс ийм хэрэгт уруу татагдаж болно. Тэд хэрэг хийсэн ч гэсэн бүгдээрээ гаж донтонгууд гэсэн үг биш. Гэхдээ эмэгтэй хүн хүүхдийн хүчирхийллийг дэмжиж, энэ тал дээр бичлэг олох гэж, зураг авах гэж үр хүүхдийнхээ хүртэл шалдан зургийг нууцаар авна гэдэг сэтгэцийн өвчний ч илрэл байж болно” гэж сэтгэл зүйч тодорхойлсон байна.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

buzar novshnuud
2011-10-29
yah argagui setgetsiin ovchton b
2011-10-28