Хурандаа Б.Батболдын давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо

Өнгөрсөн оны зургадугаар сарын 15-нд Дорноговь аймгийн Сулинхээрийн отрядын дарга хурандаа Б.Батболд офицер Б.Булганыг хашаа хороо цэвэрлэж, өвс ногоогоо усалсангvй хэмээн зодож амь насыг нь хохироосон. Уг хэргийн анхан шатны шүүх хурал 2010 оны 10 сарын 14-нд Хан-Уул дүүргийн шүүхэд болж хурандаа Батболдод 11 жилийн хорих ял оноосон. Тэгвэл өнөөдөр давж заалдах шатны шүүх хурал нийслэлийн шүүх дээр болох байсан ч прокурор солигдож байгаа гэсэн шалтгаанаар хойшиллоо. Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ