
Монгол охин порно кинонд тоглосон, бааранд нүцгэлдэг, биеэ үнэлдэг гээд болохгүй бүтэхгүй бүхэн интернэтийн сүлжээгээр тархжээ. Даяаршсан үед монгол охид хаанаа юу хийж явах нь хамаагүй ч гэлээ эсрэгээрээ эх орныхоо сөрөг сурталчилгаа болж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед Хятад, Солонгос, Турк зэрэг орны иргэд секс жуулчлалаар манай улсыг зорьдог болсон гэх мэдээлэл цацагдах болж.
Хэдийгээр баталгаатай бус ч гэлээ үүнийг гэрчлэх олон баримт, гэрэл зураг, кино интернэтэд байршсаар байна. Эдгээр улс орноос ирж байгаа жуулчдын 50-60 хувь нь секс жуулчлал хийхийн төлөө Улаанбаатар хотыг сонгодог гэсэн албан бус тоо баримт байгаа. Тэр дундаа Хятад, Солонгос, Туркчууд тэдний 80 орчим хувийг бүрдүүлдэг гэх.
Харин үлдсэн хувийг барууныхан эзэлнэ. Монгол охид Хятад, Солонгосын хүүхнүүдийн дэргэд гүнж шиг гэдгийг өөрсдөө ярьдаг юм гэсэн. Түүний хажуугаар худалдаж авахад хямдхан байдаг. Өөрөөр хэлбэл, манайхны сайхан бүсгүйчүүд, мөнгөний өмнө бууж өгдөг. Үүнд нь амташсан гадныхан эх орондоо очоод найздаа гайхуулдаг юм байгаа биз дээ. "Монголын хүүхнүүд дагина л гэсэн үг. Тэр царай зүс, бие хааг өөлөхийн аргагүй. Тэгсэн мөртлөө хямдхан. Чи 50 ам.доллартай байхад л лусын дагина шиг хүүхэнтэй жаргаж байгаад ирнэ" гээд л хэл амаа билүүддэг нь тодорхой.

Түүнийг сонссон найз гуай ирэх жилийн аяллын төлөвлөгөөндөө Улаанбаатар хотыг оруулж, порно сайт ухаж, хүүхнүүдийн мэдээлэл цуглуулж эхэлнэ. Дэлхий даяар садар самуун кино үзүүлдэг сайтууд ихээр бий болж сая сая хүн хүссэн үедээ үзэж, мэдээлэл авах боломжтой болж. Монголчууд бид түүнээс нь яаж хоцрох билээ. Дэлхий даяар түгсэн томоохон порно сайтууд дээр "Улаанбаатарын охид" нэртэй буланг үүсгэж, монгол бүсгүйчүүд эрээ цээрээ алдсан нүцгэн зургаа тавьж, шалиг үгтэй захидал гадны эрчүүдэд үлдээдэг болоод удаж байгаа. Түүнээс нь үүдэж барууны орнуудад садар самууны нэгэн шинэ төрлийг "Улаанбаатар" гэж нэрлэх болсон гэхэд хилсдэхгүй.
Монгол Улс дэлхийн секс жуулчлалын төв болох шахаад байгааг бид хангалттай сонсож байна. Бүр биеэ үнэчлэгчид нь "Би Улаанбаатарт хайртай" гэсэн бичигтэй цамц өмсч, шөнө орой гадаа зогсдог тухай гадны сайтуудаар гарч л байсан. Хэсэг солонгос эр их сургуулийх нь байранд охидыг тайчуулан зураг авч байсан хэрэг илэрсэн. Охидыг бөөн цөөнөөр нь хөдөө гарган нүцэглүүлэн зургийг нь аваад сайтуудад байршуулсан гээд энэ бүгдийг нотлох баримт хангалттай бий. Тун удахгуй манай улсад 1.5 сая жуулчин ирдэг болно гээд байгаа. Түүнийх нь 50 хувь нь секс жуулчлал хийж, "Улаанбаатар" гэдэг бие үнэлэх арга үүсгэсэн монгол бүсгүйчүүдийг биеэр үзэх гэсэн барууны эрчүүдийн төлөөлөл байна биз.
Манайхан зөвхөн интернэтэд булан хийгээд энэ ажлаа дуусгаагүй. Баруунд очиж бааранд нүцгэнээр хоол зөөдөг ажил хийдэг хүүхнүүд сүүлийн үед олшроод байгаа юм билээ. Зарим нь зургаа даруулж, порно сайтад байрлуулж байна. Энэ мэтчилэн Азийн цагаан дагина хэмээн магтаад байдаг Улаанбаатараа секс жуулчлалын хот болгохгүй юмсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ