Монголд элэгтэй оросын их эрдэмтэн

img

Нэрт онолч эрдэмтэн газар зүйч, түүхч, угсаатны зүйч   Лев Николаевич Гумилевийн 100 насны ой 10-р сарын 1-нд тохиож байна.. Түүх (1961), газар зүйн шинжлэх ухааны доктор (1974), түүхгазар зүйн шинжлэх ухааны томоохон онолч эрдэмтэн тэрээр 1912 оны аравдугаар сарын 1-нд Царское Село хэмээх хотод мэндэлжээ. Зөвлөлт засгийн он жилүүдэд хавчин гадуурхагдаж асан хоёр яруу найрагч (Николай Гумилев, Анна Ахматова)-ийн дундаас  төрсөн нь Гумилевын хувьд амаргүй хувь заяаг туулахад хүргэсэн бололтой. Хүүхэд ахуй насаа эмээгийнхээ Тверь мужийн Бежецкий суурины Слепнево гацаанд өнгөрүүлсэн байна. Амьдралынхаа туршид дөрвөн ч удаа хоригдож байсан нь ч үүнийг гэрчилнэ. 1933, 1935, 1938, 1949 онд Зөвлөлтийн ГУЛАГ хэмээх улс төрийн хэлмэгдүүлэлтийн газруудад хоригдож байсан юм... 1956 онд “онц шалтгаангүйгээр хоригдсон” хэмээн цагаатгагдсан ажээ. Л.Н.Гумилевын гавьяа зүтгэл нь эрдэм шинжилгээний салбарт ч, сурган хүмүүжүүлэх салбарт ч эрс үгүйгэсэн үйлдлүүдтэй тулгарч байсан. ЗХУ-ын үед Их Монгол улс, эзэн Чингис хааны тухай ярих, бичих нь бүрмөсөн хориотой байх үед Эзэнт Монгол улсын тухай түүхэн үнэнийг айлтгүйгээр бичиж байсан хүн бол Лев Гумилев юм. Тиймдээ ч тэр Зөвлөлтийн төр болон Засгийн газрын ямар ч шагнал, эрхэм алдар цолыг хүртээгүй ажээ... Л.Н.Гумилев манай Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба, Д.Майдар зэрэг эрдэмтэн зохиолч сэтгүүлч, оюутнуудтай байнга холбоотой байж, тэдний зохиол бүтээлийг анхааралтай үзэж, санал бодлоо солилцож, ярилцлага өгч байсан юм. Түүний эхнэрийн дурдатгалд “Бид урьдынхаа туйлын муу оромжид суусаар л байлаа. Нэг удаа 1973 оны сүүлээр Монголын томоохон эрдэмтэн академич Бямбын Ренчин Унгараас буцах замдаа Ленинградаар дайрахдаа манайд ирсэн юм. Цэх шулуун нуруутай, урт буурал сахалтай, үндэсний чамин хувцастай энэ ганган өвгөн эрдэмтний гадаад төрх нь гайхамшигтай сэтгэгдэл төрүүлж байв. Тэгээд ч Ленинградад түүний явсан газар бүр анзаарагдахгүй байж чадсангүй. Түүнийг манайд ирсний дараахан манай өрөөг томсгож, тэгэхдээ бүр үнийн зөрүүг төлөхгүйгээр солихыг бидэнд гэнэт санал болгосон юм” гэж талархан дурссан байдаг. Эрдэмтний бүтээлүүдээс нэрт орчуулагч Г.Аким “Хар домог”-ийг (2007), орчуулагч Ж.Роозон “Этногенез ба Дэлхийн биосфер” номыг нь монгол хэ-лэнд хөрвүүлсэн. Гуми-левын шавь А.Куркчи “Аугаа их Гумилев бол Оросын сонгодог мон-гол судлалын өнөөг төлөөлж буй хамгийн шилдэг монгол судлаач” хэмээн үнэлсэн байдаг. Лев Николаевич 1992 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хорвоог орхижээ. ...Н.Гумилев Монгол үндэстэнд 400 жилийн нас байна гэж хэлсэн гэж манайхан нэг хэсэг их гомдоллосон. Ер нь аливаа үндэстэн гэдэг өөрийн хөгжлийнхөө оргил үед хүрч мандан бадраад дараа нь аажмаар буурч, бүр устан үгүй болдог жамтай билээ. Монгол үндэстэн бол дэлхийн эртний үндэстнүүдийн нэг, ийм учраас түүнд оршин тогтнох 400 жилийн нас үлджээ гэж  тэр их хүн таамаглан бичиж байсан болов уу. Эх сурвалж: "ТВ7" Сэтгүүл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

azera:
huurhii mongoliig nasaara sudlaad etses suuld n uruu ch mongold irej uzeegyi ungursun duu orosuud mongolruu nevteruuldeggyi bsiim shig baigaan xap domog bol uneheer onoliin huvid suut buteel alivaa undestenii sergen mandalt muhuliig gazar zuin energy eer tailbarlsan bdag yag narnii tsatsagaragiin jil gedeg shig gazariin idevhjilin jil gej bdag boltoi za za nurshaad yahuu kurchkin gumaliev 2 iin ter jijighen nomiig olj unsh gej zuvlii duu olon hevlegdegsen bna lee
2012-10-03
Монголын төр засгаас энэ их хүний ой болж байхад таг чимээгүй. Тэгэхээр саарал ордноор дүүрэн хмерүүд сууж байгаа юм байна.
2012-10-02
Зочин:
Монголчууд хэн нэгний хэлснээр биш, хэн нэгний хүчээр биш, зөвхөн өөрөө өөрснийгөө мөхөөдөг. Ийм цаг ирээд байгаа ч юм шиг...
2012-10-02
SUPER MONGOL:
Монголчууд бол супер үндэстэн гэж Гумилев тодорхойлсон. Супер үндэстэн гэдэг нь байгалиас заяагдмал ухаан, авъяас чадвараараа бусад үндэстнээс толгой илүү үндэстэнг хэлнэ гэж бичдэг байсан. Ийм хүнийг эрлийз хурлийз хмерүүд*/бас Гумилевын нэр томъёо/ та нар муулах нь аргагүй. Ер нь эрлийз, хурлийзууд бол их үндэстэнд хачиг шиг наалдчихаад үргэлж балиар заваан юм хийж явдаг адгийн шаарнууд буюу хмерүүд байдаг гэж түүний этногенезийн онолд сургасан байдаг болохоор тийм нөхөд Гумилевт маш дургүй байдаг.
2012-10-02
mongol nertei mangaruudad:
Mongolyg ene met Gumilyev uguisgej guivuulj baisan,manai dolignuur tuuhch nertei oros heltenguud oorsdiigoo doosh n hiij bn.sain unsh sudal ene gumileviin bichsen zuiliig:mongolyg hyatadad hamaaruulah l sanaa urgelj baidag,Chingis gesen ugiig hurtel hyatad ug gel notloh gej bichsen hun ene.Mongol sudlaach gej dolignuur hoosonguut bicheed bgaa bolohoos iluu tuvd,hyatad sudlaach hun yum naad oros chin.
2012-10-02
Ehiin talaasaa Mongol garaltai hun
2012-10-02
Mongol gej yamar aguu gaihamshigt Uls baisniig manai tuuhchidees heden huvi iluu bichij uldeesen erdemten
2012-10-02
ыцуж:
нүүдэлчин бид түүхээ бичиж үлдээгүйг нь энэ өвгөн харин ч хэрээрээ сайн талаас нь бичсэн байдаг. их монгол гэж цээжээ дэлдсэн алиа сармагчин адил толгой хоосон хүмүүс энд коммент бичихдээ ичмээр. Мнгол гэж үндэстэн байдаг юм, агуу түүхтэй гэж дэлхийн анхаарлыг хандуулах гэж ихэд хичээсэн энэ хүн бол бурхан хүн. Түүний номноос хуулж манай олон зуун хүн доктор болсондоо ичихгүй ... өмдгүй байж өвдөг цоорхойг. Түүхээ бичдэггүй, түүхгүй мнголуудад түүхийг бичиж өгсөн хүнийг харааж явдаг эргүү гадууд бол цэвэр ионгол- мангуу хүмүүс.
2012-10-01
mongoliin tuuhiig hudlaa guivuulj bichsen hun sh dee. mongold elegtee gen shuu. muu teneg setguulch chi orosiin tagnuul baihaa.
2012-10-01
garal nn:
Gumilev guai eeriigee mongol garaltai gej yzdeg bsan yum gene lee.Eh Ahmatova n dundad sibiries buyu tev asias ochson aimguudyn negniih n gedeg.. ter utgaaraa Gumilev mongold elegtei hyn bsan gedeg n ynenii huvitai baih.
2012-10-01
unshigch:
Tyynii byteelees n sain unshval tegej hamaagyi muulaad baih hyn bish yum shyy.. Sain erdemten hyn,asia tivees garsan,bii bolson zyilyydiig tyyhen yneneer bichih gej oroldson hyn gej boddog. Dursgalyg n hyndetgeh hymyysijn toond mongolchuud oroh yostoi yum aa,hymyys ee...
2012-10-01
ivan ivan chigere l dusishde neg ih dowilgod hereg bgamu
2012-10-01
gumilev: yag 400 jil uldsen gej ch mglchuudyg heleegui baih shu. Er ni bol Ard tymnyydiin hugjliin tyyhend sergen mandah - muhuh ue gej bdag gesen taamaglal devshuulsen. Muhuh uedee huchirheg saihan bsan yee magtan duulj, gaigui jaahan eruul setgegchdee galzuu, soliotoigoor ni duuddag g.m. bichij bsan. Buh nasaaraa MGL-d irj uzehiig muruuduj bgaagaa nas barahynhaa umnu yarij bsa.
2012-10-01
arslan:
ter bar nertei nuhur hitad baih ene augaa erdemten mgl chuudiig muulaagui magtsan yum uul ni
2012-10-01
123:
МОДУН ХААНАА СУДАЛ ХОЙЧИЙН ОРОС БИШ ШҮҮ.
2012-10-01
jjjjj:
Mongoliin tyyxiig saihan guivuulsan gar shuu dee. Mongolchuudiin vug deedes Hytadaas garaltai gej bichdeg biasan.Draa ni zalruulsan biah aa
2012-10-01
бар:
энэ хүн манайхыг доромжилсон юм бичиж байсан түүнийг дурсах хэрэггүй
2012-10-01
100 ailiinhan:
100 ailiinhan dunduur ni orood 100-g hasaad 400 bolgood baihimaa
2012-10-01
Aguu hun aguu aguu hun
2012-10-01
Naad Mongold elegtei oros gedeg orsiin komunist daranguilliin yumaa odoo bolio! Mongol guren orsiig 1300-1500-aad onuudad buten 2 zuund noylon zahirsan tiim nuhtsuld Mongold elegtei oros erdemten uneheer baina gedeg yostoi haranhui komunist tsagiin munhruulga. Manaih tedniig 200 jil noylson ted manaihiig 70 jil noylj manai olon myangan irgediig alsan Mongoliig MAH-aar damjuulj Afrikiin tuvshind unagasan.
2012-10-01
zev btr:
500 гэсэн гэдэггүй бил үү. сэргэлэн гарууд 100 хасчихаад байна уу даа
2012-10-01
hunii helsen ugiig baigaagaar ni mahchilan oilgodog iim maluudiig yah be ter ih erdemtenii zohiol buteel iig sudlalgui gants uguulberii abaad eldbii zuil bichij gaigaj suudag mal be chi
2012-10-01