“Э-Лайн” хамтлагийн хөгжимчин н.Жавхлан хар тамхины ургамал хадгалж байжээ
2011-10-31

“Э-Лайн” хамтлагийн хөгжимчин н.Жавхлан тагтан дээрээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй, мансууруулах бодисын олон улсын жагсаалтын дөрөвдүгээрт бичигддэг, каннабис буюу олсны төрлийн ургамал хадгалж байсныг цагдаагийнхан илрүүлджээ. Тэрбээр цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Минийх биш, манай хамтлагийн дуучин Т.Үүрцайхынх” хэмээжээ. Харин цагдаагийнхан түүний энэ мэдүүлгийг няцааж байгаа бөгөөд “Уг ургамал нь Т.Үүрцайхынх биш. Тэрээр хар тамхины хэргээр хоёр жилийн хугацаатай ял шийтгүүлж, өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих ангид ял эдэлж байгаа” гэсэн байна. Тэгэхээр  “Э-Лайн” хамтлагийн хөгжимчин н.Жавхлан олсны төрлийн ургамал хадгалсан хэргээр шүүгдэж магадгүй болоод байна.
Shuud.mn
Сонин хачин
zochin:
har tamhichidtai hatuu temts.tsuuhun Mongoliin maani zaluu uyiig alah gej baigaa aluurchin l bna shdee Javhlang yaliig ni uguud yavdag gazar ni yavuul. hend heregtei yum ene hamtlagiig medeh ch ugui yum bna medsen ch heden har tamhichihnguud l hudlaa savsjanadag biz
2012-12-09
muu hartamhichin, ailiin huuhdiig bas uruu tatsaan aygyi l bol. n
2011-10-31