
Өнгөрөгч шөнө зам тээврийн ослоор дөрвөн хүн хүнд гэмтсэн байна. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Өргөө” кинотеатрын урд талын автозам дээр 59-04 УНР улсын дугаартай “Toyota chaser” маркийн суудлын автомашин тролейбусны шон мөргөсөн байна.
Уг ослын улмаас 20-25 орчим насны 4 эрэгтэй хүн хүнд бэртэл авч ухаангүй байсныг 05:25 цагт “Шуурхай бүлэг 105”-ын тасаг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, эмнэлэгт хүргэж өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ