Нөхрийнхөө нууц амрагийн муурыг хулгайлсныхаа төлөө тэнсэн авчээ

img

Их Британийн парламентийн гишүүний эхнэр Кристин Хемминг өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр нөхрийнхөө нууц амрагийн гэрээс муурыг нь хулгайлсныхаа төлөө арван сарын турш тэнсэн харгалзах ял сонслоо. Мөн Кристин Хэммингийг нийгэмд тустай хөдөлмөр эрхлэхийг үүрэг болгож, мянган паундаар торгожээ. Шүүгч хэрэгтнийг хулгай хийхдээ гэр бүлийн хүнд асуудалд орооцолдоод байсныг бодолцон хөнгөн ял оноосноо мэдэгдсэн байна. Кристин Хэмминг нөхрийнхөө 36 настай нууц армаг Эмили Коксын гэрт нууцаар нэвтэрч, Хөөрхөн хэмээх нэртэй муурыг нь хулгайлсан ажээ. Түүнийг хэрэг үйлдсэнийг хяналтын камерт үлдсэн бичлэгээр нотолсон юм байна. Гэвч Хэмминг тухайн үед юу болоод өнгөрснийг өөрөө ч сайн санахгүй байгаагаа хэлсэн аж. Түүний хэлснээр бол нөхөртөө зурвас үлдээчихээд гарахаар зэхсэн ч нэг л мэдэхэд муурыг тэвэрчихсэн гарч явж. Ингээд муурыг гэрийнх нь ойролцоо үлдээгээд одсон ажээ. Одоо хүртэл муурыг олоогүй байгаа юм. Харин Их Британийн парламентийн гишүүн Жон Хэмминг эхнэрт нь тэнсэн харгалзах ял өгсөнтэй эвлэрэхээс өөр аргагүй гэж хэлсэн байна.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ