Хариуцлагагүй үйлдэл хүний аминд хүрэх дөхлөө

img

Хан-Уул дүүргийн  хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр  Вольксвагены showroom-ын баруун талаар хойд зүг рүү өгсөх замд энэ осол гарчээ. Дулааны шугамыг ачааны машин цохихоос хамгаалсан төмөр хөндлөвч  суудлын тэрэгний дээрээс унажээ. Азаар хүний амь эрсдээгүй ч толгойндоо битүү бэртэл авсан болох нь эмчийн шинжилгээгээр тогтоогдоод байгаа гэсэн. Энэхүү хөндлөвч төмөр унаж байгаа нь ганцхан удаагийн тохиолдол биш. Урьд өмнө нь хэд хэдэн удаа унаж байжээ. Харин суудлын машин, явган зорчигч дээр уналгүй өнгөрдөг байжээ.

Хариуцсан Улаанбаатар дулаан сүлжээ компанийхан үүнийг мэддэг байсан ч түр зуур торгоогоод орхидог байсан нь хүний аминд хүрэх шахсан байна. Осол гарсан 10 дугаар сарын 28-ны өдөр гэхэд л хоёр  дахь удаагаа унаж байгаа гэдгийг гэрчүүд хэлж байсан юм. Нийтийн тээврийн жолооч нар ч ялгаагүй үүнийг баталж байсан юм. Дулааны шугам сүлжээн компанийн хэнэггүй хариуцлагагүй үйлдэл хүний аминд хүрэх дөхлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yamar xarizlagagui jum be, urd n bas unaj bsan gej bna sh tee, ene xariuzan ajildag xumuustee xatuu toozoo xiix jostoi.
2012-08-25
bayachud yxyyl taaarna xoxchino
2011-11-23
ene bol MGL zan
2011-11-07
hARIUTSAN BAIGUULAGIIG N SHUUHED UGCH NUHUN TULBUR AVAH HEREGTEI SHUU DEE
2011-11-04
тйим. байнга унаж байдаг
2011-11-01
hun uhrj bj hashirdag sdakuud zunduu bgaa shuu yrn
2011-11-01
Харин суудлын машин, явган зорчигч дээр уналгүй өнгөрдөг байжээ. ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? БАЙНГА УНАЖ БАЙДАГ ГЭСЭН ҮГ ЮМ УУ сэтгүүлч ээ ? Жаахан бодож бичээч
2011-10-31
тйим. байнга унаж байдаг